2016 – 8 сарын

 Анна хоумын хүүхдүүдийн 10-н жилийн ойн арага хэмжээ

Болдсайхан 2016 онд анх хүүхдүүдийг халамжилан хүмүүжүүлэн ажиллаж эхэлсэн юм. Тэр зун анх би түүнтэй уулзаж байсан юм түүнээс хойш 10-н жил өнгөрсөн байна харин тус ойн хүрээнд 9-н дэмжигч хүмүүс Голланд улсаас хүрэлцэн ирж өөрсдийн санал хүсэлт бодол санааг хуваалцаж байгааг танилцуулж байна. Тэдний халуун сэтгэлийн үг болон урт удаан сонин боловч бид нар сайхан цагийг өнгөрүүлсэн юм.

boek 2016 boek 2016 2 allemaal

Засвар

kachel10-н жилийн ойгоороо бид хүүхдүүдийн амьдардаг байраа томсгож зассан ч харин хүүхдүүд нэмж хүлээн аваагүй юм. Харин хүүхдүүдэд илүү тав тухтай амьдрах орчинги бүрдүүлэх үүнийг хийж дуусагсан юм. Хассан Голланд улсаас хүрэлцэн ирж 2 унтлагын өрөөг барьж мөн дулааны шугам шинээр хийж дуусагсан юм. Хассан хүүхдийн 4-н өнгө байгууллагаас хүрэлцэн ирж өмнө Анна хоумд ирж байсан анхны том засварын ажилд туслаж байсан юм. Хүүхдүүд сэтгэл хангалуун байж шинэ өрөөнүүддээ орж сэтгэл хангалуун байна.

nieuwbouw nieuwe kamer

Наадам болон баярын арага хэмжээ

Бид Чойбалсанд наадам үзэж баяр тэмдэглэж морь үзэж, бөх барилдаж нум сум хэрхэн харваж буйг үзэн сонирхож сайхан байлаа. Анна хоумын баярын арага хэмжээнд оролцож медал болон дуу дуулан бүжиг бүжиглэж хөгжилтэй байлаа. Лизза сайн дурын ажилтан 2 жилийн туршид Анна хоумд чөлөөт цагаараа сайн ажиллаж байсан байна. Мөн бид тус ойд зориулан зургийн цомог өгөх байсан боловч мартсан байна. Мөн бид хөдөөны айлд очиж бүтэн өдрийн турш тоглож морь унаж хамтдаа хооллож уламжилал ёсны хоол болох хонины мах идсэн харин зарим хүүхдүүд буцах замдаа ядарч тиний өвдөг дээр унтаж байсан. Эдгээр зурагнууд миний хэлхээс илүүгээр дүрслэх харуулах байхаа.

Naadam (2) Naadam (1) optreden (1) optreden (2) optreden (3) optreden (4) Ganbat en Tojil afscheid Lizzie

schaap (1) schaap (2) schaap (3) schaap (4) schaap (5) spelen (2) spelen (1) spelen (4) spelen (3) moe

Liesbeth болон Willem нарын санал хүсэлт

WillemFrom Хамгийн анх бид Голландаас Анна хоум төвийг санхүүжүүлэн ирсэн. Маартин болон Болдсайхан нар биднийг чиглүүлэн урам зориг өгч байлаа. 10-н жилийн ойгоор нь бид өөрсдийн биеээр хүүхдүүдийг харж Анна хоумын үйл ажиллагаатай танилцсан. 7-р сарын сүүлээр бид Монголын үзэсгэлэнт газруудаар аялаж Чойбалсанд хүрэлцэн ирсэн. Эхний багийг сонирхуулъя. Хүүхдүүд биднийг хүлээн авч, маш анхааралтай ширтэн харж байсан. Монголын тухай ойлголтгүй байлаа. Бид хөл,гар зангаа тохио инээмсэглэл болон зарим нэг англи үгээр хүүхдүүдтэй ойлголцож байлаа. Жоохон хүүхдүүд нь бидний гараас хөтлөөд зарим нэг зүйлийг харуулхыг хүсэж байсан бол томчууд нь хариуцлагаа мэдэрч бидэнтэй харилцан ярилцахыг оролдож байсан.

kinderen (1)Хүүхдүүд бахархалтайгаар бидэнд Анна хоумын өнгөлөг гэрээ  танилцуулж байлаа.Хүүхдүүд нас насныхаа ангилалаар өрөөтэй бөгөөд хүүхдүүд бие биендээ тусч сэтгэлээр ханддаг мөн хүүхдүүд урт ширээн дээр сууж эвлүүлдэг тоглоомоор тоглож дуулж хөөрөлдөж бид маш завгүй байсан.Болдсайхан болон түүний баг аливаа зүйлийг маш сайн зохион байгуулдаг юм байналэй.Маартин жил бүр тэдэндээр айлчилж ирхийг хичээдэг.

10 жилийн ойн баяраа хамтдаа хийж, хүүхдүүд дуулж бас Анна хоумын тухай нэвтрүүлэг бэлдсэн байсан. Мөн хүүхдүүд гоё плаж өмсөж, бас маш сайхан амттай хоол бэлдэж 10 жилийнхээ тухай сэтгэгдлээ хуваалцан зурагт самбаруудыг гаргасан. Энэ өдөр маш чухал өдөр байлаа. 3 өдрийн дараа бид сүүлийн удаа Анна хоумд очиж, хүүхдүүдийн бэлтгэсэн зоогийн ширээнд суусан. Маш сайхан халуун дулаан, чин сэтгэлээсээ хандсан нэгэн өдрийг өнгөрөөсөн. Хүүхдүүд Анна хоумд өсөж том болж, аюулгүй орчинд амьдарч, өөрсдийнхөө ирээдүйг хэрхэн бүтээж байгааг би харахдаа баяртай байсан.

Лиз болон Хинк нарын хүүхдүүдийн талаарх сэтгэгдэл

HenkАнна хоумд юу болж байгаа тухай Маартин сониндоо байнга бичдэг. Харин энэ удаа би хүүхдүүд болон багийн ажилтнуудтай өөрийн биеэр уулзсан. Наадмын туршид хүүхдүүдтэй хамт явж хөдөөний айлд зочилон 10 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэж, хамтдаа хоол идэж дуу дуулахыг нь сонсон хэдэн өдрийг маш сайхан өнгөрүүлсэн. Хүүхдүүд биднийг онгоцны буудал руу хүргэж өгч, өөр өөрсдийн мэйл хаягаа солилцсон.

LiesХүүхдүүд хөгжилтэй эелдэг нээлттэй байсан. Буудлаас гарахад 2 охин надтай уулзсан бөгөөд тэд яг л нэг айлын хүүхдүүд шиг гар гараасаа хөтлөлцсөн байсан. Том хүүхдүүд нь жижиг хүүхдүүдээ халамжилан, хамтдаа хоол хийж, цуг нэг ширээнд сууж хооллодог. Болдсайхан болон Байгаль багш хоёр аав ээж шиг нь 10 жилийн турш халамжилан хүмүүжүүлдэг юм байна лээ. Анна хоумд өмнө нь амьдарч байсан 4 охидууд ирж баярын үеэр бэлэг гардуулж байсан. Энэ бүхэн нь Анна хоумын хүүхдүүд хэрхэн биеэ авч яваа байдлыг харуулж байсан. Хүүхдүүд ирээдүйнхээ төлөө бэлтгэгдсэн сургуульд сурч байна.

oud bewoners

Төслийн гол санхүүжилтыг хийдэг улс бол Голланд болон Бэлжим улс юм. Орон нутгийн засаг захиргааны байгууллага олон удаа дэмжлэг тусламж үзүүлэхийг хичээж байгаа боловч тийм сайнгүй байна.

Пирсилл, Жерион нарын сэтгэгдэл

PriscillaБид Анна хоумд айлчлаад хүүхдүүдийн тухай мэдсэн. Тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлж, тэдгээр хүүхдүүдийг гэртээ авчирахыг хүссэн. Гэвч тэд хамтдаа аюулгүй орчинд амьдарч байгааг харсан. Бид өөрсдийн нүдээр хараад маш их гайхаж, бахархсан. Маартин тэдэнд анхаарал тавьж ажиллаж байдгыг мэдэрсэн. Бид хүүхдүүдтэй хамт хөдөөний айлд айлчилж, олон сайхан цагийг хамтдаа өнгөрүүлсэндээ баяртай байна.

Тоны сэтгэгдэл

kinderen (2)Би эдгээр хүүхдүүд болон Анна хоум төвөөс халуун дулаан энергийг мэдэрсэн. Хүүхдүүд өөр хоорондоо хэрхэн яаж харилцаж, жижиг хүүхдүүд нь том хүүхдүүдийн гараас барьж, том хүүхдүүд нь жижиг хүүхдүүддээ илүү их анхаарал тавьдаг юм байна лээ. Хүүхдүүд хамтдаа өсөж торнин, бие биендээ тусладаг байна.

 

kinderen (3)Бүгд хамтдаа хамтарч ажиллаж байгааг харах сайхан байсан, Байшингаа будаж, мужааны багажаа ашиглаж, гүний худгаа засаж янзлаж байсан бөгөөд хэрхэн яаж бие биендээ туслаж амьдарч байгааг харах сайхан байсан. Миний бодлоор тэд нар бол нэг ангийн хамт олон шиг санагдсан.

Өдөр бүр удирдлага тэднийг гайхалтайгаар чиглүүлэн, амар тайван орчин өсгөж байгааг мэдсэн. Гэсэн хэдий ч энэ тийм амар ажил биш гэдгийг би олж харсан. Тэгээд тэд хүүхдүүдтэй хамтарч ажиллаж, туслаж байхдаа маш баяртай байдаг, Карен бас үүнийг анхаарч байгааг харсан.

Сургалт

Улаанбаатар хотод хуулийн чиглэлээр нэг хүү сурч байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ удаад тэр 4 дүгээр курсэд суралцана. Тэр ирээдүйд хуульч мэргэжилтэй болно. Одоо шинээр Хүрэлбаатар гэдэг хүү суралцах хүсэлтай байгаа бөгөөд Болдсайхан түүнийг сургуульд суралцах чадвартай гэж дүгнэж хэлж байгаа. Бид түүний амьдралыг 2007 оноос хойш мэдэх бөгөөд тэр бол Анна хоумын анхны хүүхдүүдийн нэг юм.

Khurelbaatar

Тэр 21 настай. Тэр 12 дугаар сургуулиа сая төгсөж, их сургуулийн график дизайны анги авсан бөгөөд Улаанбаатар хотод 4 жил суралцах юм. Хамгийн бэрхшээлтэй нэг асуудал бол санхүүгийн асуудал байсан юм. Бид түүнийг их сургуульд суралцах санхүүгийн дэмжлэгийг Голланд улсаас олсон. Түүний тухай мэдээллийг танд нэг бүрчлэн илгээх болсондоо баяртай байна.

Маартин