БОЛДСАЙХАН

boldsaikhan_formeelТа бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Миний нэрийг П. Болдсайхан гэдэг. Чойбалсан хот бол миний төрөлх нутаг юм. Би өөрийн төрсөн нутагтаа хайртай бөгөөд Аnna home- н хүүхдүүддээ ч хайртай. Учир нь миний бага насны амьдрал хүнд бэрх байсан бөгөөд миний аав намайг 12 настай байхад хорвоог орхиж, ээж минь 5 хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Тиймээс би хүнд бэрх амьдралыг туулж байгаа хүүхдүүд болон ядуу хүмүүст туслаж, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд, монгол орныхоо хөгжил дэвшилд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж явдаг. Би нутгийнхаа нэгэн сүмд пасторын үүргийг гүйцэтгэдэг. Есүс христэд итгээд 17 жил болж байгаа бөгөөд Есүс миний бүх амьдралыг өөрчилсөн юм. Мөн Дорнод аймаг дахь Бие хамгаалах урлагийн “Алтан нударга ” холбоог үүсгэн байгуулан хүүхдүүдэд бие хамгаалах урлагаар дамжуулан бие бялдар , тэсвэр хатуужил, ёс суртахууны хүмүүжил олгож, Таеквондогийн аймаг улсын тэмцээнүүдэд амжилттай оролцуулж, удаа дараа улс болон бүсийн аварга болж байсан. Би Таеквондогийн Хар бүс 2-р дантай. Миний хүсэл мөрөөдөл бол “Хүүхдийн ертөнц”-ийг өөрчлөх .Хүүхдүүдтэй ажиллаж байхдаа баяр хөөрийг мэдэрдэг. Би ирээдүйд “Дэлхий даяарх” олон хүүхдүүдэд тусалж, чадна гэдэгтээ найддаг. Anna home- н тойрогт 2008 оны орон нутгийн Иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшин Чойбалсан хотын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Би бодохдоо бүх хүмүүс эргэн тойронд байгаа хүүхдүүдэд ямар нэгэн тусламж хэрэгтэй гэдгийг ойлгож, тэдний төлөө “за” гэж хэлэхэд бэлэн байх нь зөв гэж боддог. Яагаад гэвэл хүүхдүүд бол дэлхийн ирээдүй.
boldsaikhan_interview

“Anna home” халамжийн төвд маань 25 хүүхэд амьдран хүмүүжиж байна. Тэдгээр хүүхдүүдийг асарч халамжлах, хайр энэрлээр дүүрэн байлгах нь миний гол зорилго юм. Тэдний ихэнх нь захаар хэсэн хоол ундаа олохын тулд хулгай хийж шөнө үдшийн цагаар лааз болон шил түүж нь гэр оронгүй амьдардаг байсан харин одоо тэд өөрчлөгдөж арай гэрэл гэгээтэй ирээдүй рүү тэмүүлж дулаан байранд байж сургуульд сурч өөрчлөгдөж байна.

my e-mail: bogee75@yahoo.com