2009-12 САРЫН

ANNA HOME-Д ШИНЭ ХҮҮ ИРЛЭЭ.

Алтансүх нь 7 настай. Аав байхгүй бөгөөд ээж нь гэр орон, ажилгүй. 4-н настай дүүтэй. Дүү нь ээжтэйгээ хамт байдаг. Алтансүх жижигхэн биетэй, учир нь хоол ундгүй, гэр оронгүй учраас бие бялдрын хувьд өсөлт муутай. Анх ирэхдээ ядарсан байдалтай харагдсан боловч Anna home-д ирээд хоол ундтай газар олон найз нөхөдтэй болж маш хурдан өөрчлөгдөж байна. Бид түүнийг сургуульд оруулах талаар хөөцөлдөж байна. Бид түүнд сайн сайхан амьдрал, гэрэл гэгээг өгч чадна гэдэгтээ итгэж байна. Түүний ээж нь Anna home-д 4-н настай дүүг нь үлдээхийг хүссэн боловч бидний хувьд авах боломжгүй байсан. Магадгүй дараа авч болох юм. Бид одоо төвдөө үнэхээр гэр оронгүй, эцэг эхгүй Халамжийн төвд зайлшгүй ирэх шаардлагатай хүүхдүүдийг авахыг эрмэлзэж байна. Учир зарим хүмүүс хүүхдүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээхээс татгалзаж төвд хүлээлгэж өгөхийг хүсдэг. Гэвч бид энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

ШИЛЖИЛТИЙН ГЭР ТӨСЛИЙН АНХНЫ ХҮҮХДҮҮД

boys_in_trans_home

10-р сард шилжилтийн гэр төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ төсөл нь 18 нас хүрсэн хүүхдүүдэд өөрсдийгөө ирээдүйд хэрхэн авч явж бие даан амьдрахад нь туслах зорилгоор ажиллаж эхлэж байгаа. Тэд Монгол гэрт хамтдаа амьдарч Anna home-н багш нар тэдэнтэй харилцан зөвлөж хамтран амьдрахад нь туслан ажиллах юм. Одоо та бүхнийг тэдний сэтгэгдэлд хандуулъя. Намайг Очбаяр гэдэг. Би Мэргэжлийн Сургалт Үйлдвэрийн төвд засал чимэглэлийн ангид сурч байна. Одоо 18 настай. Anna home-д гурван жил амьдарсан. Харин одоо шилжилтийн гэр төсөлд 2 сар л болж байна. Найз Ганхуягийн хамтаар бид нар бүх зүйлээ өөрсдөө хийж байгаа. Өмнө нь бид Anna home-д амьдарч байхдаа үүн шиг бүх зүйлээ өөрсдөө хийдэггүй байсан л даа. Харин одоо бол маш өөр, бүх юмаа өөрсдөө хийж байгаа. 7 хоног бүр бид Anna home-ийн багш нараас зөвлөгөө авч мөн амьдрах ухаанд суралцах талаар сурдаг. Тэд мөн манай сургуулийн багш нартай холбоотой байж, биднийг байнга дэмжин тусалдаг. Одоо бид энэ сургуулийнхаа оюутнуудтай танилцаж олон найзуудтай болж байна. Ирэх жил бид хашаандаа ногоо тарьж мөн боломжтой бол гүний худагтай болох санаатай байна. Бид заримдаа чөлөөт цагаараа Anna home-д очиж компьютер болон мужааны сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд энэ сургалтууд бидэнд маш их сонирхолтой байдаг. Намайг Ганхуяг гэдэг. Сургалт Үйлдвэрийн төвд авто засварын ангид сурдаг. Би тус төвдөө бараг 2 жилийн турш амьдарч байгаад одоо шилжилтийн гэр төсөлд амьдарч байна. Энэхүү төслийн хөтөлбөрт хамрагдсандаа би баяртай байна. Учир нь бүхнийг өөрөө хийж байгаа учраас их сонирхолтой байна. Бид хоол, түлээ нүүрс, усаа авах гэх олон зүйлийг хийж байна. Энэ бол Anna home-д амьдрахаас маш өөр байдаг. Заримдаа бид төврүүгээ очиж хүүхдүүдтэйгээ тоглодог. Ирэх 2010 оны 1 сараас Өлзийжаргал, Үүрцайх нар ирж бидэнтэй хамт амьдарна. Биднийг энэхүү шилжилтийн гэр төсөлд хамрагдаж амьдрах боломжоор хангаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

ANNA HOME ДАХ СУРГАЛТЫГ ТӨВ

computertekeningТус төвийн дэргэд Сургалтын төв ажиллаж эхлээд байна. Бүх хүүхдүүд чөлөөт цагаараа компьютер, мужаан, оёдлын сургалтуудад сурч байна. Ихэнх хүүхдүүдэд бүх сургалтууд маань шинэхэнэ байгаа юм. Гэвч бид сайн сурч чадна гэдэгт найдаж байна. Зарим хүүхдүүд маш хурдан сурч байхад зарим нь удаан сурах жишээтэй байгаа нь тэдний нас болон бусад зүйлээс шалтгаалж байгаа юм. Бид цагийн багш нартай гэрээ байгуулан ажиллаж байна. Доорх зурагнуудыг хараарай.

.

computerlokaal computerlokaal_1 computerlokaal_3naaienhoutbewerken houtbewerken_1

ГАНСҮХЫН ТҮҮХ

gansuhБи 14 настай би энэхүү төвд ирээд 3 жил болж байгаа. Өмнө нь би гадуур хэсч, өдөр бүр захаар явж, ногоо түүж түүнийгээ заран мөнгө болгож хүүхдүүдтэй хамт нийлж хулгай хийдэг байсан.
Тэгээд ээжтэйгээ хамт явж хаа сайгүй л унтдаг байсан. Яагаад гэвэл бид өөрсдийн гэсэн гэргүй байсан одоо ч гэр байхгүй байгаа. Би бусад хүүхдүүдийн адил сургуульд явж сайхан хувцас өмсөж сайхан амьдрахыг хүсдэг. Одоо манай ээж Улаанбаатар хотол орцны жижүүр хийж байгаа. Манай ээж надад хэлэхдээ аав маань намайг бага байхад ээж бид 2 орхиод явсан гэж хэлсэн.
Anna home-д ирсэнээс хойш миний амьдралд маш олон зүйл өөрчлөгдсөн. Би хүүхдүүдтэй нийлж хулгай хийх, муухай үг хэлэх гэх мэт муу зуршлаасаа салсан. Одоо би сургуульдаа явж, сайн найзуудтай болж, өөрөө хувцсаа угаадаг. Би чөлөөт цагаараа компьютер бас мужааны сургалтанд сурч байгаа. Ирээдүйд би том болоод мужаанчин болно гэж мөрөөддөг.
Зундаа би ногоон талбайдаа ажиллаж бас зуны зусланд явдаг. Би хөлбөмбөг тоглох дуртай Манай хүүхдүүд бүгд хөлбөмбөг тоглодог. Бас өнгөрсөн зун би байшин барих ажилд тусалсан. Тэгээд Хассантай сайн найзууд болсон. Мөн Ромуна болон Солонго нартай тоглож цагийг сайхан үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Хятад болон Франц хүмүүс Anna home-д ирсэн, мөн Голландын дуучин Нянка эгч бидэнд Монгол дуу дуулж өгсөн.
douche

Одоо манай хашаа маш гоё харагдаж байгаа. Бид өнгөрсөн зун хашаагаа солисон, мөн 2 душ болон 2 жорлонтой болсон. Anna home-д би 7 хоногт 2 удаа усанд ордог. Заримдаа би хичээлдээ явж байгаад хуучин найзуудтайгаа тааралддаг. Тэд намайг муу зүйлд уруу татах гэдэг гэвч би хамт явж байгаад шууд л зугтдаг. Би бодохдоо тэдэнд туслах хэрэгтэй гэж боддог. Би мужаанчин болж олон хүмүүст туслахыг боддог. Мөн Америк болон Голланд улсыг үзэхийг хүсдэг. Заримдаа би ээжийгээ санадаг. Учир нь манай ээж гэргүй хотод хүндхэн л амьдарч байгаа. Би том болоод ээждээ туслаж сайхан амьдрана гэж боддог. Би Anna home-д байгаадаа баяртай байдаг Чөлөөтэй бас амар тайван байдаг. Биднийг дэмжин туслаж байдаг Голланд болон бусад хүмүүстээ баярлалаа гэж хэлъе!

.
Болдсайхан