2008-4 САРЫН
2008 оны 2р сард Маартеныг Чойбалсангаас явахын өмнө хүүхдүүд анх удаа концерт бэлдсэн нь тэдний хувьд дадлага хийх сайхан боломж байсан. Хүүхдүүд бүгд гоё хувцаслаж оролцсон ба зарим нь дуу дуулж, бүжиглэж, аав ээжийн дүрд орон жүжиг тоглов. Олон гадаад сайн дурын мэргэжилтнүүд биднийг бэлтгэхэд тусласан ба энэ анхны концерт нь бидэнд хэзээ ч мартагдахааргүй дурсгалтай мөч болсон юм.
Бид зөвхөн Маартенд талархаад зогсохгүй мөн “Бүхнийг хүүхдийн төлөө” манай санд маш их тусалж байдаг Недерландын олон хүмүүст баярлаж явдаг!
ШИНЭ ХҮҮХДҮҮД
2008 оны 3 сард Ууганбаяр ба Алтаншинэ гэх хоёр эрэгтэй хүүхэд Anna Home- аас явсан. Ууганбаярыг УБ аас ах нь ирж хамт амьдрахаар УБ авч явсан. Алтаншинэ ээжийгээ санаад байсан тул ээжтэйгээ амьдрахаар явсан. Гэвч Алтаншинэ маш хэцүү амьдралд амьдарч байгаа ба хэрэв бид шаардлагатай гэж үзвэл түүнийг буцаан авчирна.
Харин тэдний оронд Урантуяа 8 настай, Ганчимэг 15 настай хоёр охин манайд ирсэн. Энэ хоёр охин маань сургуульд явж байгаагүй ба бид тэднийг сургуульд оруулахаар хөөцөлдөж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт 3н хүүхэд Anna Home- д ирж тэдний нэг нь хонож болох уу хэмээн гуйсан. Надад үгүй гэж хэлэхэд маш хэцүү байсан хэдий ч би Anna Home д багтахгүй хүүхэд дүүрэн байгаа гэдгээ хэлсэн.
ЧОЙБАЛСАНГААС ХҮМҮҮС ТУСЛАЛАА
Техник Технологийн коллежийн 3н ангийн хүүхдүүд манай хүүхдүүдэд тусласан. Үсчингийн ангийн оюутнууд хүүхдүүдийн үсийг засаж, зарим нь тэдний гутлыг засаж, эмэгтэй оюутнууд хоол хийхийг зааж өгсөн.
Дорнод Дээд сургуулиас хоёр оюутан Anna Home д дадлага хийлээ. Тэд дадлага хийх хугацаандаа багш нарт туслан, хүүхдүүдэд гэрийн даалгавраа хийхэд нь туслаж хүүхдүүдэд өөрсдийгөө Anna Home- д болон гадуур хэрхэн биеэ зөв авч явахыг зааж байлаа. Тэдгээр оюутнууд хүүхдүүдийг зан байдлын хувьд их сайн байна гэж магтаж байсан ба харин ганц хоёр хүүхэд заримдаа эцэг эхээ санадагаасаа болоод муухай ааштай байдаг гэлээ. Гэтэл бид тэдний эцэг эх хаана байгааг мэддэггүй. Дадлага хийсэн оюутнууд хүүхдүүдтэй ажиллаад их өндөр сэтгэгдэлтэй байсан бөгөөд дараа завтай цагтаа ирж туслана гэдгээ хэлсэн. Хүүхдүүдийн зарим нь ч бас тэдэнтэй байх маш их дуртай байсан. Яагаад гэхээр тэдэнд ах эгчтэй байх нь сайхан санагдаж тэд нар шиг ах эгчтэй болохыг хүсч байлаа.
Хүүхдийг Ивээх Сангаас бидэнд хүүхдийн талаар хууль, тэднийг хэрхэн хамгаалж халамжлах, өсгөх талаар сургалтуудыг зохион байгуулсан.
Гал түймэртэй тэмцэх газраас хүмүүс ирж манай хүүхдүүдэд галаас хэрхэн болгоомжтой байх тухай зааж сургасан.
Мөн Улаан Загалмайн хорооноос зарим багш нар ирж хүүхдүүдэд анхны тусламжийн талаар хичээл заасан.
Болдсайхан