2018 – 9 сарын
7-р сард 15 Голланд улсаас ирсэн хүмүүс Анна Хомед зочиллоо. Марион Стийндам өөрийнхөө сэтгэгдэлийг ингэж бичсэн байна.
Миний Анна Хоме дахь айчилал
Бид бүхнийг Чойбалсан дахь зочид буудалд хүрэлцэн ирэх үед маш олон гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Бид тэдний тухай сонсох буюу унших төдий л мэдэж байсан боловч одоо маш ойр дотно мэдэх болсон. Хүүхэд бүрийн нүүр царай нүд нь сайхан харагдаж бас тэдний хувцаслалт гоё харагдаж байсан юм. Учир нь Наадам болж байгаа учир тийм байсан болов уу. Тэд надад Маартины тухай маш халуун сэтгэгдэл төрүүлэхүйц зүйлүүдийг ярьсан. Мөн захирал Болдсайханы нөхөрсөг үнэнч байдал маш их таалагдсан. Дараагийн өдөр бид Анна Хомед хүрэлцэн ирж кофэ ууж бас Наадмын үйл ажиллаагаа сонирхсон юм. Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол 4-с 18 насны хүүхдүүд болон 3-н багш нар хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг харгалзан үзэж хүүхдүүддээ хайрлан халамжилж байгаа нь үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тэдний амьдралын хэв маяг нь бидний амьдралын хэв маягаас тэс өөр. жишээ нь:
Орны гудас нь маш нарийн, гадна талдаа жижигхэн модон жорлонтой түүндээ хүүхдүүд нь маш сурамгай бие засдаг. Тэд юм бүрийг өөрсдөө хийж сурсан байв. Ер нь аливаа зүйлийг асуухгүй байгаа нь биднийг ирсэнтэй холбоотой болов уу? гэж бодогдохоор байлаа. Би зарим хүүхдүүдтэй уулзаж тэдний эцэг эхийн тухай ярилцсан юм. Хүүхдүүд маш сайн бие даах чадвартай болдог юм шиг санагдсан. Голланд улсын нэгэн Компани тэдэнд зориулан хувцас бэлэглэсэн энэ нь хүүхдүүдэд маш тохирсон бэлэг байлаа. Хүүхэд бүр л тус бүр өөр өөрийн бэлгийг хүлээн авч гоёмсог хувцастай зургаа авхуулж байсан. Хүүхдүүд нь өөр хоорондоо яг л ах эгч дүүс нар шиг эвсэг бие биедээ туслаж байгаа нь халуун дулаан гэр бүлийг санагдуулж байсан.
Дараагийн өдөр бид нэгэн хөдөөний айлд яг л сургуулийн хүүхдүүд шиг олуулаа айчлан очсон юм. Голын ойролцоо очсон хүүхдүүд усанд орж, гарбөмбөмбөг тоглож бас гал түлж хорхог хийж олон янзын тоглоом тоглож хөгжилдөн хөөрч нэгэн өдрийг өнгөрүүллээ. Мөн бид хөгжим тоглож байсан.Тэдний дундаас нэгэн бяцхан хүү өөрийн тоглоомоо бусадтай хуваалцахыг хүсэхгүй байлаа. Энэ өдөр бас халуун байсан тул бид хүүхдүүдийг нуруун дээрээ суулган усанд авч орж сэрүүцүүлсэн юм. Мөн хонины мах маш сайхан амттай байсан. 9-р сард тэдний 3 хүү нь Улаанбаатар хотод Их сургуульд сурах болсон байлаа. Тэдний хувьд 10 жил Анна Хомед амьдарсан гэсэн. Энэ бүх зүйлс сайхан дурсамж болон үлдсэн. Эдгээр хүүхдүүд биднийг санан дурсахгүй байсанч бидний тусламж дэмжлэг тэдэнд хэрэгтэй юм.
“Анна хоме” төвийн 2018 оны зуны амралтын тухай:
2018 оны зуны амралтаа чойбалсан хотын ойролцоох энх зусланд 5 хонгийн хугацаанд зохион өнгөрүүллээ. Энэ жилийн зуны амралтаа чойбалсан хотод ойролцоо зохион байгуулсан нь олон бага насны хүүхдүүдтэй байсан учраас Энх зуслан хүүхдийн амралтын газрыг сонгон багш ажилчид оюутан мөн өсвөр насны том хүүхдүүдтэйгээ зуны амралтаа амжилттай зугаатай сайхан зохион байгууллаа. Эхний өдөр бид өрөөнүүдээ хүлээн авч зуслангийн эргэн тойронд байрлах орчинтойгоо танилцсан ,хоол цайгаа идэж бүх зүйлээ бэлтэгэн асарлаа энэ нь хүүхдүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
Дараагийн өдөр бид өглөөний цайгаа ууж , хүүхэд бүрээ гурван багт хуваан хүүхдүүдээ амрааж , үдийн хоолоо идэж , хүүхдүүдээ чөлөөт цаг гарган өгч тэднийг амраасан юм.
Үдийн хоолны амралтын дараа бага насны хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан болон гүйлтын тэмцээнийг зохион байгуулсан нь маш хөгжлтэй сайхан цаг байлаа. 2 дахь өдөр маш хурдан өнгөрч , хүүхдүүд ч ядарсан тул эрт амраасан. Дараагийн өдөр бид өглөө эртлэн босч хүүхдүүдийн хамт голруу алхаж голын эргийн ногоон талд хүүхдүүдтэйгээ хамт тоглож цагийг зугаатай өнгөрүүлсэн.
Үүний дараа бид амралтандаа эргэн ирж , өдрийн хоолоо идэж , хүүхдүүдээ амраасан. Бидний амарч байх өдрүүдэд Баргажин 2018 олон улсын наадамд оролцож байсан Өвөр Монгол хүмүүс амарч бидэнтэй танилцаж , хүүхдүүдтэй сайхан найзууд болж , мөн хүүхдүүдэд мах чанаж өгч хүүхдүүдтэй танилцаж ,ярилцаж нөхөрлөж байсан. Түүний дараа хүүхдүүдийн дунд бүжиг дууны гэх мэт тэмцээн уралдааныг зохиож мөн би гитар тоглож хүүхдүүдэд дуу дуулж өгч хүүхдүүдтэйгээ сайхан цагийг өнгөрүүллээ.
4 дэхь өдөр нь Энх зуслан амарлтын газрын бидэнд үйлчилж туслаж , үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан хамт олонд хүүхдүүд мөн талархаж байгаагаа илэрхийлж ажилд нь туслаж , аяга угаах ойр зуурын жижиг ажлуудыг нь хийж өгсөнд зуслангийн хамт олон баяртай байлаа.
Энэ удаа бид хол газар яваагүй учраас хүүхдүүд маань ч ядраагүй амралт маань ч сайхан боллоо. Бид маш олуулаа байсан нь үнэхээр хөгжилтэй таатай байлаа. тоолох юм бол нийтдээ 35 хүн байсан. Яагаад гэвэл багш ажилчдын хүүхдүүд мөн нэмэгдэж өргөн хүрээнд аятай сайхан амралтаа өнгөрүүллээ. Бүхий л өдрүүд маш хурдан өнгөрсөн. Хүүхдүүд дуулж бүжиглэн , спортын тэмцээнээр өрсөлдөн , хөгжөөнт тоглоомын арга хэмжэнд идэвхитэй оролцож байсан.
Бид сүүлийн өдрөө дүнгээ гаргаж , өнгөрсөн өдрүүдэд тэмцээнд оролцсон багуудад оноогоо өгч , шагнал урамшуулалаа гардуулан өгсөн юм.
Нэгдүгээр байр: Байгалмаа багштай Өлзийбат ахлагчтай “Зуслангийн хүүхдүүд” баг
Хоёрдугаар байр: Болортуул багштай Алтантулга ахлагчтай ” Боломж ” баг
Гуравдугаар байр: Солонго багштай ганбаатар ахлагчтай “Итгэл сэтгэл” баг тус тус шалгарлаа.
“Анна хоум”-д шинэ хүү ирлээ
Насанхүү овогтой Өсөх-ирээдүй нь Анна хоумд ирлээ учир нь түүний ээж нь түүнийг орхиж явсан тул тэр эмээ дээрээ амьдарч өссөн байна. Мөн нь ажилгүй бас өрхийн орлоггүй тул манай төвд эмээ нь өгөх хүсэлт гаргаж байгаа юм. Өндөр настай болсон Эмээ нь хүүгээ сургуульд явуулах боломжгүй байгаа тул манай төвд хүсэлт гаргаж өгөх болсон юм. Өсөх-ирээдүй нь одоо 6 настай. Энэ намар 1-р ангид элсэн орох юм. Тэр эмээгээ орхиод явахад нь уйлсан гэвч би түүний сэтгэлийг тайвшруулах үүднээс Анна хомын талаар танилцуулан сэтгэгдэлийг нь тайвшруулахыг хичээсэн юм. дараа нь сэтгэл нь хэвийн болж одоо тэр олон найз нартай болон сэтгэл нь гэрэл гэгээтэй болж байна.
Их сургуульд суралцах оюутануудын сэтгэгдэл
Улаанбаатар хотод ирээд маш гоё байна. Оюутан хүнд нэн хэрэгтэй зүйл бол байр билээ. Захирал маань бид нарт маш сайхан байр олж бэлтгэсэн байсан. Тэгээд би Их сургууль руугаа явж сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Их сургууль минь үнэхээр гоё байсан. Би лав сургуульдаа явахдаа төөрөхгүй байхаа хэ хэ. Тэгээд бид захаар явж бид нарт хэрэгцээтэй зүйлсээ авсан. Мөн хотын соёлтой танилцаж, хотоор зугаалсан. Миний сэтгэлдэл маш өндөр байна. Би цаашид их зүйл сурч мэдэж өөрийгөө хөгжүүлэх болно. Та хэдийнхээ итгэлийг алдахгүй ээ. Та бүхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
Ганбаатар оюутан болсон талаархи сэтгэгдлээ хуваалцав
Би Улаанбаатар хотод ирээд сэтгэгдэл өндөр байна. Сургуульдаа бүртгүүлээд сурах орчин нөхцөлөө бүрдүүлээд дууслаа. Өөртөө хэрэгтэй гэсэн бүх зүйлээ хангалаа. Одоо сургуульдаа хичээнгүйлэн сурах л үлдэж байна. Намайг оюутан болох бүх боломжоор ханган өгч байгаа та бүхэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлье. Бита бүхнийхээ итгэлийг алдахгүй сайн сурч, хүмүүжин мундаг боловсон хүчин болон гэдэгтээ итгэж байна.
Б. Өлзийбатын сэтгэгдэл
Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Би Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотыг өндөр байшин хүн ам хүн хөдөлгөөн ихтэй байдаг гэхээс өөр мэдэх зүйлгүй ирээд би Дорнод аймаг Anna home-д байгаагаасаа тэс өөр орчинд ирсэн. Энд би бие дааж амьдарч сурна мөн илүү мэдлэгээ дээшлүүлэхээр оюутан болж ирсэн. Би Улаанбаатар хотод удаагүй байгаа ч гэсэн энд их зүйлийг мэдэж өөртөө их мэдлэг хуримтлуулж авч чадна гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Би Улаанбаатар хотод Их сүргуульд суралцах болсондоо үнэхээр их баяртай байна. би бусад жирийн айлын хүүхдүүдийн адил өмсдөг зүйлийг нь өмсөж хэрэглэдэг зүйлийг нь мөн хэрэглэж ялгагдах зүйлгүй байгаадаа бид үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Энэ бүгд та бүхний бидэнд өгч байгаа амьдралын хамгийн том бэлэг та бүхэндээ би үнэхээр их баярлаж явдаг шүү. Тандаа маш их баярлалаа. Таныхаа итгэлийг алдахгүй сайн сурах болно.