2018 – 7 сарын
Шинэ хүүхэд
Дэлгэрцэцэг нь 6 настай түүний ээж нь хөдөөны айлд мал малалдаг бөгөөд хүүхэд нь энэ зун сургуульд сурах шаардлагтай байгаа тул бидэнд хүсэлт гаргаж хүүхдээ өгөхөөр болсон. Түүний эрүүл мэнд сайн бас төлөв даруу баяр жаргалтай царайтай охин байна.
Түүний нэрийг Б. Одсайхан гэдэг. Тэр 3 настай түүнийг ээж нь ер нь байнга орхиж явдаг тухай түүний ойр орчмын хүмүүс хэлсэн. Түүнийг Анна хоумд ирэх үед нь түүний нүдний доод хэсэгт буюу хамарны хажуу талд нь бага зэрэг хавдсан байсан. Одоо эдгэрч байна. Тэр өөрийн ахын хамт ирсэн юм. Одоо тэр өөрийгөө даах чадвар сайн болж байгаа.
Тэр 4 настай түүнийг нэрийг Б.Батбаяр гэдэг. Тэр Анна хоумд өөрийн бяцхан дүүгийн хамт ирсэн. Тэр өөрийн эмээгийн хамт амьдардаг байсан. Харин түүний эмээ нь түүнийг харж чадахгүй нас нь өндөр болсон тул Манай төвд өгөх хүсэлт гаргасан юм. Би түүнээс Анна хоумд ямар байна тухай асуухад тэр гоя байна олон хүүхдүүдтэй гэж хариулсан. Тэр ер нь бие даах чадвар сайн юм шиг ажиглагдсан.
Ганчингэс нь 5 настай түүний аав нь нас барсан гэж ээж нь ярьсан. Түүний ээж нь Улаанбаатар хотод орцны жижүүр хийж амьдардаг гэр орон байхгүй. Тэр өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй. Түүний эрүүл мэнд болон зан чанар нь хэвийн байсан юм. Энэ зун бид түүнийг цэцэрлэгч явуулах төлөвлөгөөтэй байна. Тэр өөрөө их биеэ даасан шинж чанартай хүүхэд шиг санагдсан.
Голланд хүмүүс анна хомед айлчилав.
Маартин болон түүний найзууд мөн түүний том охин нь Анна хоме төвд айлчилж Монголын наадмийг сонирхов.
Эхний өдөр тэд Чойбалсан хотод автобусаар ирэв мөн төд удалгүй Маартины том охин түүний найзын хамт Чойбалсан хотод онгоцоор бууж ирсэн нь нэг өдөр 1 цагт олон зочид нэг зэрэг ирсэн нь бидэнд маш сонирхолтой санагдаж байсан. Бид оройн хоолоо хамтдаа Хэрлэн рестораны зоогийн газар идэж ингээд зочддоо амраасан юм.
2 дахь өдөр өглөө эрт наадмийн талбай руу хүүхдүүдийн хамт зочидтойгоо хамт хөдөлсөн.Талбай руу морь үзхээр бидэнтэй хамт хүрэлцэн ирхэд аль хэдийн эхний морьдууд хөдөлсөн байв. Бид морь хүлээж байх явцдаа өөр олон зүйлсийг харж байсан.Тэдний зарим нэг нь морины хуралдааныг дагаж өөрийн нүдээр үзэж байгаа мэт сонирхолтой байсан дараа нь бид морин хуралдааныг талбайгаас наадмийн талбай руу очиж наадмийн үйл ажиллагааг үзэж сонирхсон бид шагай наадгай,суран харваа, бөх гэх мэт олон зүйлсийг сонирхсон ингээд бид хүүхдүүдийн хамт үдийн цайндаа наадмийн хуушуур идсэн дараа нь үдээс хойш хүүхдүүдтэй хамт ногоон хүлэмжээ нээх арга хэмжээнд явсан. Ингээд Анна хомед хүрэлцэн ирж хүлэмжээ нээх үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Ингээд Голланд зочдын нэгэн нь үг хэлж сэтгэгдлээ хуваалцсан юм.Тэр хэлэхдээ Голландын нисдэг хүмүүс гэж анна хомийн хүүхдүүдэд бэлгээ өглөө гэж хэлсэн. Мөн тэд хүүхдүүдэд хувцас болон тоглоом гэх мэт олон зүйлсийг өгсөн нь хүүхдүүдийн сэтгэлд нь тааглагдаж маш ихээр баярлуулсан юм.
3 дахь өдөр Энэ өдөр бид хөдөөний айлд очихоор төлөвлөсөн юм. Бид ингээд Роёол зочид буудлын гаднаас 4н машинтай хөдөөний айл руу явхаар хөдөлсөн юм.Бид ингээд хөдөөний айлдаа хүрэлцсэн ирж зочиддоо цай,ааруул,өрөөм амсуулав. Бас айлаас нэг хонь худалдан авч өдрийн хоолондоо хорхог хийхээр болов.
Бид хоол бэлэн болохын хүлээх зуураа хүүхдүүдийг бөх барилдуулан бүх төрлийн тоглоомуудыг тоглуулж бас хөгжим тоглуулан тэгээд голд усанд орж ирсэн зочиддоо морь унууласан юм. Ингээд хорхог маань бэлэн болж нэг хонины махаа идэж дуусгасан юм учрын нь 40 өөс илүү хүн байсан юм. Тэгээд бид хөдөөний айлаасаа нааш явж анна хоме ийн том ногоон талбай руугаа очиж танилцсан.Тэдний хувьд гэнтийн болсон учир нь Болдсайхан миний бие тэдэнд мэдэгдээгүй байсан тул гэнтийн бэлэг болсон. Ингээд бид ногоон талбайгаасаа анна хоме руу буцсан явах замдаа маш олон ямаан сүрэгтэй таарсан тэгээд ямаануудыг модон гүүрэн дээр гаргахад тусалж олон сайхан зурагнуудыг авсан ингээд бид зочиддоо буудалд нь хүргэж өгсөн. Дараагийн сүүлийн өдөр баяр хөөртэй хөнгөн гунигтай өдөр байсан бид зочиддоо зориулан өдрийн хоолийг багш хүүхүүдийн хамт хийсэн юм. Тэд бүтэн 1 өдрийг анна хоме ийн хүүхүүдтэй хамт тоглож нөхөрлөж өнгөрүүлсэн юм. Мөн голланд ах нар маань бидэнд ногооны хүлэмжийг яаж хэрхэн арчилах талаарх зөвлөмж өгч байлаа ингээд өдрийн хоол бэлэн болж үүдэлтийн арга хэмжээгээ эхлүүлсэн юм.Хүүхдүүд маань ирсэн зочиддоо өөрсдийн бяцхан авъяас үзүүлж англи шүлэг уншиж дуу дуулж өөрсдийн зурсан бүтээлээ тэдэнд бэлэглэсэн юм. Мөн том хөвгүүд маань дуу дуулж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж ирсэн зочиддоо сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Ингээд бүх зочиддоо гарын бэлгээ гардуулан өгч баярласан талархсанаа илэрхийлсэн юм. Та бүхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна.
Г. Хүрэлбаатар
Би оюутан болоод их зүйлийг сурч мэдэж авсан бие дааж амьдрах ухааны суралцаж бас оюутан олон найз нөхөдтэй болсондоо баяртай байгаа. Энэ жил 2018 оны 05сарын 20 нд 2-р курсээ амжилттай төгссөж чадсандаа өөрөөрөө бахархаж байгаа бас Маартин, Аарт хоёртой баярлалаа. Би 2-р курсдээ олон хичээл үзэж энэ хичээлүүдээр их зүйлийг мэдэж авсан. Мэргэжлийн хичээлүүдээрээ Хар зураг, Өнгө судлал, Пластик модел, Зохиомж уран зураг, Мэргэжлийн англи хэл 1, 2, Компьютер График дизайны уран сайхны шийдэл, Шрифт вектор бусад хичээлүүд гэх мэт хичээл үзсэн. Ирэх намар 9 сарын 1 нд 3-р курст орно. Би одоо сурч байгаагаасай илүү хөдөлмөрлөж их зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхний ард талд үргэлж тусалж дэмжэж суралцахад минь боломж олгосон түүний найз нөхдүүдэд нь маш их баярлалаа.