2015 – 7 сарын
Чингүүнээ шинэ хүү
Үүрийнтуяа Үүрийнцолмон 2-ын тухай өмнөх мэдээлэлд би бичсэн. Одоо тэдний бага эрэгтэй дүү Анна Хоумд ирсэн. Тэр 5 настай. Түүний нэрийг Чингүүнээ гэж дууддаг. Тэд ээжтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд тэдний ээж нь ганц бие бөгөөд ажилгүй учир өрхийн орлоггүй. Тэдний ээж нь цаашид амьдралын бололцоотой болох үедээ хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөх хүсэлтэй байгаа.
Хүүхдүүд 9-р анги төгсөв
6-н хүүхдүүд 9-дүгээр ангиа амжилттай дүүргэж төгслөө. Алтантулга Өлзийбат Ганбаатар нар 10-р ангид элсэн орж суралцахаар бэлтгэж байна. Та бүхэн тэдний талаарх зургийг дээд хэсгээс харах боломжтой. Ганзориг цаашдаа үсчингийн мэргэжлээр суралцахаар болсон бол Эрдэнэтөгс Техникийн коллежид суралцахаар бэлтгэж байна. Мөн Гансүх зураглаачийн мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа бөгөөд үүний тулд УлаанБаатар хотод очиж суралцах шаардлагатай байгаа юм. Тэдний талаарх зурагнууд.
Бас өөр зарим амжилтууд: Алтанхүү Сургуулийнхаа Хөнгөн Атлетикаас Мөнгөн медал хүртэв. Өлзийбат Багаараа Хөлбөмбөгийн Аймгийн аварга болов. Мөн Ануу болон Тэргэлсаран нар ангийнхаа цэвэр бичигтэн болсон.
Ногооны талбай
9 жилийн өмнө Анна Хоумыг эхлэх үед Pierre болон Muriel нар ногооны талбайг эхлэхэд туслаж зөвлөмж өгч байсан. Францын нэгэн гэр бүлийн сайн дурын ажилчид хэдэн сарын турш Чойбалсанд амьдарч байхдаа хүүхдүүдэд заавар зөвөлгөө өгч байсан. Одоо хүүхдүүд болон багш нар өөрсдөө ногоон талбайгаа арчилан тордож төрөл бүрийн хүнсний ногоо тарьж хүнсэндээ хэрэглэж байна. Мөн энэ жил шинэ жимсний моднуудыг тарьсан.
Орон нутгийн тусламж
Анна Хоумын гадна талыг будаж ягаан өнгөтэй болгож өөрчлөв. Бас дотор талын зарим өрөөнүүдийг орон нутгийн хүмүүсийн тусламжтайгаар засвар хийж өнгө төрхийг нь өөрчилөн шинчиллээ.
Орон нутгийн гал камандын байгууллагаас хүүхдүүдэд зориулан галын аюулгүй байдлын талаар сургалт явуулан заавар зөвлөгөө өглөө. Мөн 25-н хүүхдүүд модон байшинд амьдарч гал түлэн хоол хийж ажил хөдөлмөрт суралцаж байна. Энэ нь өдөр тутамд хэрэгцээтэй байдаг бөгөөд мөн хүүхдүүдийг хөгжилтэй байхад нөлөөлдөг.
Хамтдаа хоол хийж байгаа нь
Зарим нэгэн гоё зурагнууд
Маартэн