2014-9 Сарын

Шинэ хүүхэд

Уранчимэг овогтой Урантуяа нь 2008 оноос 2013 он хүртэл 5 жил Анна Хомед амьдарсан.Энэ хугацаанд ЕБ-ын сургуулийн 1-р ангид орж 5-р анги хүртэл амжилттай сайн суралцсан.2013.03.20  ээж нь охинтойгоо хамт амьдрах хүсэлт гаргасны улмаас  Урантуяа ээжийнхээ хүсэлтийг хүлээн авч төвөөс гарч ээж,дүү нартайгаа хамт амьдрах болсон.Ээжтэй нь суусан нөхөр нь байнга архи ууж,зодож,хөөж,түрээсийнхээ мөнгийг өгөхгүй болсноор түрээсэлж байсан гэрээсээ гарч амьдрах орон гэргүй болсон учир ээж Уранчимэг нь манай байгууллагад дахин учир байдлаа хэлж гурван охиноо төвд амьдруулах талаар хүсэлт гаргасан. Ар гэрийнх нь гачигдалтай байдлыг х аргалзан үзээд   2014..08.02 ны өдөр Урантуяаг 6 настай Ану,3 настай Уранзаяа нарын хамт хүлээж авсан Одоо Урантуяа 12- р сургуулийнхаа 8-р ангид орж,дүү Ану нь 12-р сургуулийн 1-р ангид .шинээр ороод суралцаж байна.Уранзаяаг цэцэрлэгт бүртгүүлээд байж байна.

DSC_3072

Ганбаяр

Ganbayar 2014Гансүх овогтой Ганбаяр 2014.08.27 ны өдөр ээжийнхээ хамт ирсэн.Аав нь ээжээс нь салаад явсан учир гэр оронгүй айлын мал маллаж тэр айлдаа амьдардаг,байнгын тодорхой хаяггүй.Айлд байдаг болхоор хүүгээ сургуульд явуулж чадахгүй 1 жил сургууль завсардуулсан байсан.Ээж нь манай төвд хандаж орон гэртэй болтлоо танай төвд амьдруулж сургуульд сургах хүсэлттэй байна хүүг маань төвдөө байлгаж сургуульд оруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан Ганбаяр сэргэлэн цовоо ,эрүүл,өөрийн байх ёстой жин хэмжээндээ мах мариа сайн хүү ирсэн Одоо 12-р сургуулийн 1-р ангид ороод суралцаж байна.

Зуны кемп

zomerkamp 2014 (4)Энэ удаагийн зуны кемпээ бид Баян-Уул сумын нутаг Ульхан уулын бэл,Онон голын дэргэд зохион байгууллаа.Энэ газарт манай Чингэс хааны ээж мэндэлсэн гэсэн.Манай машины дугуй яг Баян-Уул сумын нутагт ороод хагарч нилээд их гэмтэлтэй болсон учир суманд хоносон.

zomerkamp 2014 (3)

 

.

Айлаас идэшний хонь авах гэж очиход халамжийн төвийн хүүхдүүд явж байгааг дуулаад нэг ямаа бэлгэлж,хонио хямд үнээр өгсөн бид маш их баяярласан.

.

.

.

.

zomerkamp 2014 (6)zomerkamp 2014 (5)

Маргааш өглөө ньзамдаа гарч хүрэх газартаа очсон. Бид нар майханаа босгож.үдийн хоолоо хийж идээд Онон голын усанд ороод амарч байгаад кемпийн нээлтийн үйл ажиллагаагаа хийсэн. 2 хоногийн дараа бороо үргэлжин орох төлөвтэй болсон учир голын ойрлцоо байхаас сэрэмжилж  нүүх болсон. Захирал найзтайгаа яриад найз нь биднийг өөрийн хөдөө байдаг нөхөрлөлийн сайхан том байшиндаа байлгахаар болсон.Тэр байшинд бид маш тохитой сайхан байж багш нар маань сургалт,тэмцээн уралдаанаа явуулж,захирал өглөө бүр хүүхдүүдээ 6.00 цагт босгож гүйх,дасгал хийж дараа нгь ариун цэврээ сахиад өглөөний цайндаа ордог байсан.

zomerkamp 2014 (7)zomerkamp 2014 (1)

Чөлөөт цагаараа уулаар явах, жимс түүх, янз бүрийн тоглоом тоглох зэргээр зугаатай сайхан өнгрөөж байсан.Бид бас тэр нутгийн 93 настай сайхан эмээтэй танилцаж янз бүрийн эмийн ургамал заалгаж түүсэн. Хөрш айлууд маань бидэнд өглөөдөө цайны сүү авчирч өгдөг бид саванд нь чихэр,пичень хийж өгдөг байсан.

Бид хоол цайгаа хийх түлээндээ явахдаа их зугаатай байдаг боргоцойгоор шидэлцэж тоглоод харин бид ургаж байгаа сайхан моднуудыг ердөө таслахгүй газарт унасан моднуудыг түүдэг байсан энэ нь нэг талдаа ойгоо цэвэрлэх ажилд тус дэм болно гэдгийг багш нар маань бидэнд хэлдэг байсан. Хүүхдүүдээ гурван баг болгож багш нар дунд нь тэмцээн уралдаан зохиож, тоглоом тоголж, дүгнэн байр эзлүүлдэг байсан.Бид ууланд авирхаар явсан. Бид нар олон  зүйл харсан жишээ нь төрөл төрөлийн шувуу,олон төрөлийн мод харсан.Бид загас барьсан багш нар бид нарт маш сайхан хоол хийж өгдөг байсан.Бидэнд олон сайхан зүйлүүд тохиолдсон тэр бүхнийг дурсахад сайхан 93 настай  эмээ бидэнд  дайны үеээр ямар байдаг байсаныг хэлж өгсөн тэгээд бид нарыг нэг өдөр дагуулж яваад ямар ургамал ямар өвчинд сайн болох талаар зааж өгсөн.

Өдөр маш хурдан өнгөрч нэг мэдэхэд л буцах цаг болсон байв.Бид өглөөний цайгаа уугаад кемпийн хаалтын ажиллагаагаа хийж амралтын хугацаанд зохиогдсон тэмцээн уралдааны дүнгээ гаргаж шагнал урамшууллаа гардуулсан. Тэмцээний нийт дүнгээр.

zomerkamp 2014 (2)1-р байрт Хүрэлбаатар ахлагчтай баг

2-р байрт Эрдэнэтөгс ахлагчтай баг

3-р байрт Бямбадаваа ахлагчтай баг тус тус шалгарсан

Ингээд бид буцах замдаа гарч дуулж бас болсон зүйлээ ярьж инээж хөөрч явсан.. Энэ бүгд бидний хүүхэд насны дахин давтагдахгүй бөгөөд хамгийн дурсгалтай сэтгэлд хоногшин үлдэх зүйлүүд юм

 

Мөнгөний төсөл 

Олон Голланд хүмүүс бид нарт мөнгө сар болгон эсвэл жил болгон явуулдаг. Бид талархаж байна. Энэхүү  санхүүгээр үйл ажилагаар явуулж байгаадаа бид баярлаж байдаг. Хоёр эмэгтэй найз болон түүний гэр бүл хүүхдүүддэд спорт болон бусад талаар тусална гэж хэлсэн тэр бараг 1000 евро болно. Зарим хүмүүс анна хоумд онцгой шаардлага жишээ нь: их сургуульд сурах хүүхэд эсвэл бие дааж амьдрах гэх мэтийн зүйлээр туслах санаатай байгаа. Бид интернет буцаж анна хоумд ажиллуулах бодолтой байгаа. Ягаад ажиллахгүй болсон гэвэл төвөөсөө хол зайтай учраас интернет ажиллахгүй болсон. Энэхүү асуудлыг шийдэх болгомжтой болсон. Энэ бүх асуудлыг шийдэхэд 3-н долоо хоног үлдсэн.

Удирдах зөвлөл

Оюунаа, Бямбагүрэв Чойбалсан хотод амьдардаг байсан. Тэр эмэгтэй олон жил Нидерландад амьдарж байгаа тэр эмэгтэй Монгол орчуулга хийдэг. Тэр эмэгтэй одоо манай удирдах зөвлөлын гишүүн цаашид бид нартай ажиллах болно.

Жил болгон би анна хоумд зочил ч ирдэг. Энэ өвөл би дахиж ирнэ. Заримдаа би хүмүүсийг ингэж ярихыг сонсдог. Надтай цуг  ирэхыг хүсдэг. Монгол бол сонирхолтой орно бас олон сонирхолтой түүхтэй.

Maarten