2019 – 3 сарын

П. Болдсайханы бичсэн мэдээлэл

Маартен болон Аарт нар “Анна хоум” төвд хүрэлцэн ирсэн. Бид хамтдаа хэдэн өдрүүдийн баяр хөөртэйг өнгөрүүллээ. Бид хүүхдүүдийн ирээдүйн тухай ярилцаж бас төлөвлөгөө гарган ажилласан. Мөн тэд хүүхдүүдтэй сагсан бөмбөг болон Волейбол болон бас төрөл бүрийн спорт тоглоом тоглон хүүхдүүдтэй хамт сайхан цагийг өнгөрүүлсэн. Энэ нь хүүхдүүдэд сонирхолтой бас хөгжилтэй байсан. Бид бас хөдөөны айлд очих замдаа зээр харсан нь сайхан байсан. Маартен болон бид 2 хүүхдүүдтэй санаа бодлоо хуваалцаж удаан хугацаагаар ярилцаж тэдний “Анна хоум” дахь амьдралын тухай олон зүйлийг мэдэж сонсож ярилцсан. Аарт олон сонирхолтой зураг авч баялаа. Мөн Маартен Аарт нар Улаанбаатар хотод байхдаа оюутнуудтай ярилцан тэдний амьдрал ахуйтай танилцан зөвлөмж зөвлөгөө өгч ажилласан. Мөн өнгөрсөн жил хүрэлцэн ирж “Анна хоумд” тулсан ажилласан хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн багш ажилчид дэмжигч хүмүүстээ талархаж байна.

Аартын сэтгэгдэл

Бид 2019 оны 2-р сард Монголд айлчилсан. Бид төлөвлөгөөны дагуу их завгүй байсан. Мөн бид Улаанбаатар хотод ирээд оюутнуудтай ярилцаж хамт Хятад хоолны газар хоолонд орж тэдний амьдралын тухай сонирхож ярилцсан нь сайхан байсан. Орчуулагч маань тэдний Их сургуулийн болон ирээдүйн тухай яриаг орчуулан ширээ тойрон сууж сайхан өдрийн хоолийг хамтдаа идсэн. Амралтын өдрүүдээр бид тэдний амьдарч байгаа байр болон сургуультай нь танилцсан. Мөн дараачын долоо хоногийн амралтын өдөр бид дахин уулзаж ярилцсан.  Тэдний зарим нь ирээдүйд Монгол улсын ерөнхийлөгч болох юм бол хүмүүсын харилцаа болон ядуу хүмүүсийн амьдралыг өөрчлөх хууль санаачлан ажиллах болно гэж ярьж байсан нь сонирхолтой санагдаж байлаа.

“Анна хоумын” хүүхдүүд биднийг халуун дотноор хүлээн авсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж  байлаа. Бид мөн шинээр ирсэн хүүхдүүдтэй танилцсан.  Багш нар хүүхдүдэд хичээл болон компютерын хичээлүүд зэрэг хичээлүүдийг зааж байсан. Боломжтой бол бид хүүхдүүдийн компютерийг шинэчлэн өгөх хүсэлтэй байна. Мөн Шилжилтын гэрт 3 өсвөр насны хүүхдүүд амьдарч байна. Тэд ирээдүйнхээ амьдралд бэлтгэгдэж байгаа юм.

Нэгэн үдшийг бид спорт зааланд хамтдаа тоглож өнгөрүүлсэн. Энэ нь хүүхдүүдэд их сонирхолтой байсан. Хүүхдүүд болон бид бүхэн хамтдаа нөхөрлөж бас өөр хоорондоо ярилцан хөгжилтэй байсан. Мөн Болдсайхан багш нар болон УЗ-ын гишүүд хүүхдүүдтэй хамт тоглож цагийг хамт өнгөрүүлж байвал их сайхан байх гэж бодсон. Ингээд та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.