2014-1 Сарын
Бид 1-р сарын 12-19 өдрүүдэд Анна хоум төвд удирдах зөвлөлийн шинэ гишүүн Аартын хамт айлчилсан. Мөн Аарт төрөл бүрийн сайхан зураг дарж хүүхдүүдэд сонирхолтой байдлаар үзүүлсэн.
Анна хоумд нэг долоо хоног:
Намайг гэртээ ороход хуучин модон шал болон ягаан өнгөтэй хоолны модон ширээ сандал тавиур гэх мэт бүх зүйлүүд өмнөх шигээ хэвийн харагдаж цааш гал тогооны өрөөнд орлоо.
Гал тогооны өрөөнд ороход зууханд түлэх нүүрсний утаа , гал дээр буцлах сүүтэй цай болон сонгиноны үнэр сэн хийлээ. Эргэн тойрноо харахад хүүхдүүд амралтын өдрөөрөө хэсэг хөвгүүд компютор тоглож, зарим нь мужааны өрөөнд ажиллаж угаалгын өрөө болон ор дэвсгэрээ нямбай зассан нь миний нүдэнд тодхон харагдсан.
Анна хоум бол өсвөр насны хүүхдүүдийг харж хамгаалан асрах үүрэгтэй төв юм.
.
.
.
.
.
Голландаас хүмүүс өөрсдийн хэрэглэж байсан Нөт бүүкээ хүүхдүүдэд явуулсан юм энэ хүү бэлэг нь хүүхдүүдэд маш сайхан бэлэг болж чадсан биднийг дэмжин урам өгч байдаг хүмүүстээ их баярлаж байгаагаа илэрхийлье.
Анна хоумд хоёр ихэр хүүхэд ээжтэйгээ хамт амьдарч байсан. Бид тэднийг байх хугацаанд хэрэгцээтэй зүйлээр нь хангаж тусламж үзүүлсэн. Тэгээд би тэднийг ямар шалтгааны улмаас энд байгаа тэднийг хэзээ явах тухай асуусан? Энэ нь та нарын сэтгэлийг эмзэглүүлж байж болох ч Анна хоумын хийж чадах зүйл нь хязгаарлагдмал. Бүхнийг хүүхдийн төлөө байгууллага нь дэлхий дээрх бүх асуудлыг шийдэж чадахгүй. Бид өөрсдийн чадах бүхнээр тэдэнд тусалсан. Хэн нэгэн ямарч боломжгүй байлаа ч хувь хүнийхээ зүгээс зөвлөж урам зориг өгсөн.
Би хүүхдүүдийг хэрхэн хоол хйиж байгааг хараад гайхсан. Учир нь хүүхэд бүр өөрийн хариуцсан үүргээ ухамсарлаж төмс арилгаж, ногоогоо бэлтгэн , махаа хирчин, цайгаа чанаж хоолоо хийгээд ширээгээ засан хоолоо хамт идсэн. Энэ байдал нь надад амгалан тайван байдлыг өгсөн. Том жижиг гэлтгүй ширээндээ суун бие биенийгээ хүлээн хамт хооллосон нь надад сайхан сэтгэгдэл төрүүлснээс гадна би нэгэн том зүйлийг сурсан!
.
.
.
Би хүүхдүүдээс нэгэн нууц зүйлийг сонссон. Нэг охин надруу ирээд өөрийнхөө ирээдүйн төлөө залбирч өгөөч хэмээн асуусан юм мөн хөвгүүдээс нэг нь нэгэн хөөрхөн охинд маш их хайртай, өөр бас нэг хүү халаасныхаа мөнгөөр модтой чихэр авах гэх мэт адал явдалтай аялалыг хүүхдүүдийн хамт хийсэн… Гайхалтай байсан шүү!
.
.
.
.
Би зураг авч байхдаа маш их баяртай байлаа. Хүүхдүүд надад өөрсдийн чаддаг зүйлүүдийг хийж үзүүлж байсан. Анна хоумд хүүхдүүд өөрсдийнхөөрөө чөлөөтэй байж инээмсэглэн зургаа авхуулсан юм.
Энэхүү айлчлал нь надад маш их сэтгэл хангалуун байдлыг өгсөн. Энэ нь 7 жил гаруй хичээнгүйлэн зүтгэсэний үр дүн юм. Энэ улсад Азийн соёлоос маш олон ялгаатай зүйл байна. Эдгээр хамт олон намайг маш сайхан үдэж гаргаж өгсөн.
Making fun
Бид мөсөн гулгуур дээр очиж хүүхдүүдтэй хамт канкигаар гулгасан. Энэ улсад мөсөн талбайг байгуулахад ямар ч асуудалгүй учир нь их хүйтэн уур амьсгалтай. Цөөхөн тооны талбайтай ч өмсөх канки нь ховор тул мөнгөөр түрээслэж тоглодог. Бид 20 хүүхэдтэй хамт цагыг хөгжилтэй өнгөрүүлсэн.
.
.
.
Бид төвийн 6 хүүхдийн хамтаар нэгэн хөдөөний айлд очсон. Тэнд бид морь унаж бас хонины махан хорхог хийж идсэн.
.
.
.
Хүүхдүүд
Өнгөрсөн жилийн сүүлчээр хоёр шинэ хүүхэд Анна хоумд ирсэн ба тэд өмнө нь энд амьдарч байсан Баатарчулуун Бөхчулуун нар , ээжтэйгээ хамт амьдарч байсан ч ээж нь цаашид авч явах чадваргүй болсон тул төвд буцаан өгөхийг хүссэн юм. Одоо Анна хоумд амьдарч байна.
Анна хоумд хоёр ихэр хүүхэд ээжийн хамт амьдарч байсан ба тэднийг орон нутгийн захиргааны байгууллагийн хүсэлтээр амьдруулж байсан юм. Тэд гэргүй. Тэгээд энэ долоо хоногт Анна хоумаас явсан. Тэд их хөөрхөн хүүхдүүд байсан ч цаашид тус төвд байх боломжгүй болсон юм. Ингэсэнээрээ өөр тусламж хүссэн хүүхдүүдэд боломж олгож байгаа юм.
Бямбадаваа нь хуулийн ангийн оюутан. Би өмнө нь түүний тухай бичиж байсан. Биднийг Анна хоумд айлчлах үед өвлийн амралтаараа ирсэн байлаа. Тэрээр Улаанбаатарт сайн сурч байгаа ба харин нэг асуудал нь түүнд туслах хуулийн байгууллагыг хараахан олоогүй байна. Уул нь тэр маш сайн хүмүүжилтэй чухал хүүхэд. Бас морь сайн унадаг юм билээ.
Түүний ах Үүрцайхын бидэнд бичсэн захиа: ,Би Анна хоумд таван жил амьдараад сургуулиа төгссөн. Тэгээд цэргийн албанд яваад албаа хааж дуусгаад тэндээ гэрээт цэргээр үлдэн ажиллаж байна. Одоо ээлжийн амралтаараа түр ирээд байна удахгүй ажилдаа буцна. ,
Тэдний эцэг эх нь арван жилийн өмнө нас барсан ба түүнээс хойш тэд хэцүү амьдралыг туулж Анна хоумд ирээд сайхан амьдарч байна.
Маартэн