2011-3 САРЫН
ГЭРТЭЙ БУЦЛАА
2010 оны 09 сард Анна Хоумд 4 хүүхэд шинээр ирлээ. Тэдний нэрийг дурьдвал Хоролоо, Хоролсүрэн, Алтанзул, Отгонзул нар юм. Тэндий аав ээж хоёр нь салж тэд гэр оронгүй болсон. Ээж нь өөр хүнтэй сууж хүүхдүүдээ орхиод явсан. Харин аав нь 4 хүүхдээ Анна Хоумд асруулах хүсэлт гаргасан. Аав нь ээжтэй нь суусан хүнтэй нь муудалцаад гэмт хэрэгт холбогдож 4 жил 5 сарын ял авч шоронд орсон.
Хүүхдүүдийн ээж нь Анна Хоумд ирж хүүхдүүдээ авах хүсэлт тавьсан. Харин бид зөвшөөрөөгүй боловч мэргэжлийн хуулийн зөвлөхтэй уулзаж ярилцаад хүүхдүүдээ гэртэй хүлээн авах нөхцөл бололцоо нь шалгуулж мэргэжилтэнүүд зөвлөлдөж хүүхдүүдийг ээжид нь буцаан өгч болно гэсэнд бид хүүхдүүдийг ээжид нь хүлээлгэж өглөө. Ээжтэй нь хамт амьдардаг хүн хүүхдүүдийг асран хамгаална гэж батлан даалт гаргасан.
Хүүхдүүд Анна Хоумд ирээд 3 сар гаруй байх хугацаандаа хүүхдүүдэд хэрэгтэй байгаа хувцас, хичээлийн хэрэгсэл гэх мэт бусад бүх зүйлсийг хангаж өгсөн. Мөн тэдний хамгийн бага дүү Отгонзулыг цэцэрлэгт оруулж өгсөн. Тэд 2011оны 01 сарын 25 нд гэртээ буцлаа.
ОТГОНТЭНГЭРИЙН ТУХАЙ
Анна Хоумд 3 жил гаруй амьдарсан. Тэр Анна Хоумд ирээд дунд сургуульд орж 9-р ангиа төгсөөд МСҮТөвийн оёдлын ангид орсон. Тэр Анна Хоумд байх хугацаандаа олон найз нөхөдтэй болж зан чанар нь төлөвшин өөрчлөгдсөн.
Түүний ээж нь орцонд жижүүр хийдэг бөгөөд бие нь сайнгүй байлаа. Тэгээд тэр ээж, дүү нартаа туслах хэрэгтэй байсан тул Анна Хоумоос гарах болсон. Одоо Отгонтэнгэр нь сургуульдаа сурч байгаа. Цаашид өөрийгөө авч явах чадвартай болсон гэж бид итгэж байна.
ЭРДЭНЭБАЯРЫН ТУХАЙ
Анна Хоумд 3 жил гаруй амьдарсан. Тэр Анна Хоумд ирээд дунд сургуульд орж 10-р ангиа төгссөн. Түүний ээж Улаанбаатар хотод амьдарч байгаад Чойболсанд ирсэн. Ээж нь болон дүү нь хамт амьдарч байгаа. Тиймээс Эрдэнэбаярын тусламж тэдэнд хэрэгтэй байгаа учир Эрдэнэбаярыг буцааж авах хүсэлт тавьсан.
Тэр 10 ангиа төгсөөд МСҮТөвийн барилгын уран чимэглэлийн ангид сурч байгаа. Түүний ээж, эгч, дүү нар нь Анна Хоумыхонд талархал илэрхийлсэн. Цаашид Эрдэнэбаяр өөрийгөө авч явах чадвартай болсон гэж бид найдаж байна.
АННА ХОУМЫН БАГШ НАРЫН ТУХАЙ
Анна Хоумын багш Болортуяа маамуулах болж дикритээ авлаа. Оронд нь Байгаль багш ажиллах болсон. Байгаль багш өмнө нь 2 гаруй ажиллаж байсан учраас хүүхдүүд түүнийг эргэж ирсэнд маш их баяртай байлаа.
3-р сарын эхээр Бадамханд багш дикритээ авч оронд нь Урнаа багш ажиллах болно. Урнаа багш өмнө нь ажиллаж байгаад дикритээ авсан. Одоо хүүхэд нь том болоод ажилдаа эргэж орох гэж байна.
АННА ХОУМЫН ХҮҮХДҮҮД
Анна Хоумын шинэ жилээр Голландаас хүүхдүүдэд Христмас баярын бэлэг илгээсэн. Нөгөө бэлэг нь Христмас баяраас жаахан оройтсон боловч их сайхан бэлэг байсан. Анна Хоумын захирал Болдсайхан нь хүүхдүүдийн өмнө бэлгээ задлаж хүүхдүүд их баяртай байсан.
Хайрцагтай бэлгэн дотор Анна Хоумын хүүхдүүдийн зурагтай альбом бас эвлүүлдэг тоглоом, чихэр, шоколад гэх мэт олон зүйлс байсан. Мөн хүүхдүүд 2 сард үндэсний баяр болох “Цагаан сар”-аа ширээ зассан сайхан тэмдэглэсэн.
АННА ХОУМД ШИНЭ ОХИН ИРЛЭЭ
Түүний нэрийг Мөнхцэцэг гэдэг. Тэр 16 настай Улаанбаатар хотоос ирсэн. Тэр өмнө нь багаасаа Америк асрамжийн газарт өссөн. Түүний амьдарч байсан асрамжийн газар нь тодорхой шалтгааны улмаас хаагдсан.
Хүүхдийн халамжийн төвөөс Мөнхцэцэгийг манай төвд асран хамгаалуулах хүсэлт гаргасан. Тиймээс бид Анна Хоумдоо хүлээн авахаар болсон. Тэр нь англи хэлэндээ сайн, нийт ч, их нээлттэй охин байсан.
Мөнхцэцэг нь хэлэхдээ Анна Хоумын хүүхдүүд надад маш их таалагдлаа. Тэд нар гэр дотрох ажлыг хэрхэн хийх талаар зааж туслаж байлаа. Би ч бас тэдэнд англи хэл заасан. Мөн Анна Хоумын захирал Болдсайхан надад маш их таалагдсан тэр бидний төлөө санаа тавьж, сайн асарч хамгаалдаг гэдгийг би мэдэрсэн.
П. Болдсайхан