2008-1 САРЫН

ЗУЛ САРЫН БАЯР

kerstmis_2007_spelletjesAnna Home-д бид Буддын шашинтай оронд олон хүмүүс тэмдэглээд байдаггүй зул сарын баярыг тэмдэглэлээ. Манай Баруунд байдаг ганган чамин зүйлгүй, үнэтэй бэлэг болон оройн зооггүйгээр маш их хөгжөөн наргиантай үдэшлэг болон өнгөрлөө. Голландаас бидэнд хүн Зул сарын баярын чимэглэл, гэрэл, лаа, зул сарын модны бөөрөнхий тоглоомуудыг явуулсан. Байшин их гоё харагдаж байсан.

.

kerstmis_2007_zolzayakerstmis_2007_saranchimegХүүхдүүд маань сайхан хувцасласан байлаа. Бид буюу гадаад хүмүүс хоол хийх ажлыг хариуцаж байсан ба үүнийг Англи, Франц хүмүүс удирдан зохицуулж хийсэн. Нэг долоо хоногийн өмнө бид тэднээс юу идэхийг хамгийн их хүсч байна хэмээн асуусан буюу тэдний хэлсэнд хамгийн түрүүнд бялуу зэрэг багтаж байсан. Мөн өндгөн салат болон French fries /шарсан төмс/. Тахианы мах ямар вэ? “Би мэдэхгүй. Яагаад гэвэл би урьд нь ердөө идэж байгаагүй.” Тэгэхээр тахиаг оруулав! Тахианы мах үнэхээр амттай байсан. Энэ бүгдийн тухай гэрэл зураг миний хийж чадахаас илүүтэйгээр харуулах ба хэлж чадна.

kerstmis_2007_kokenkerstmis_2007_dinerkerstmis_2007_diner2kerstmis_2007_diner3

ЕРДИЙН АМЬДРАЛ

schaakprobleemЖирийн амьдрал үргэлжилсээр л. Хэдийгээр Монголын хүйтэн цаг байгаа ч байр дулаахан байгаа. 25-н хүүхэд хамтдаа амьдарч байгаа ба сайхан зохицож нийцтэй байгаа харагддаг. Намайг очих бүр ханан дээр тавьсан хуваарийн дагуу ээлжээрээ жижүүрийн үүргээ гүйцэтгэж байдаг. Би хэзээ ч тэднийг муудалцаж байхыг хараагүй ба намайг байхгүйд ч мөн тийм байдаг гэж бодож байна. Тэдгээр хүнд хэцүү амьдралтай байсан хүүхдүүд нэг дор хэрүүл маргаангүй зохицоод амьдарна гэдэг хэцүү баймаар боловч харин тэд эвтэй байдаг. Тэд бүгдээрээ өнөөг хүртэл харах хүнгүй хэцүү амьдралтай байсан. Тэдний амьдрал жирийн хэвийн байгаагүй бол харин одоо тэдэнд тийм амьдрал байна. Өдөр бүр сургуульд явж, өдөртөө өглөө өдөр оройгүй хоолтой, унтах цагтаа унтах гэх мэтчилэн.
Тэдэнд бас амралт зугаа цэнгэл байгааг фото зураг баталж байна.

mens_erger_je_nietpuzzelen

ОРЛОГО

Бид их хандив мөнгө аваад байгаадаа маш их баяртай байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ жилдээ бараг л хүрэлцэхүйц хангалттай мөнгөтэй болоод байна. Голланд болон цөөн Британи хүмүүс “минии” хүүхдүүдийг анхаарч үзэж байгааг харахад үнэхээр гайхалтай байна. Тэдгээр мөнгө хувь хүмүүс, компани, сүм, клубээс болон ажлаасаа гарч байгаа нэгэн хүн өөрт нь зориулсан бэлэгний оронд, үдэлт хийж буй зочдоосоо тэр мөнгийг Anna Home-д зориулаачээ хэмээн асуужээ.
Гэсэн хэдий ч бид цаашид дахин үргэлжлүүлсээр байхыг маш их хүсч байна. Хэрэв 50 хүн 30 евро сар бүр өгөх юм бол бид бараг л хангалттай мөнгөтэй болно. Юу гэсэн үг вэ гэхээр өдөрт 1 евро буюу банкны автомат шилжүүлгээр нэг их нөлөө үзүүлэлгүйгээр хийгдэж болох ба энэ нь банк сард 30 еврог автоматаар шилжүүлэх юм. . Санхүүгийн тусламжийн тухай хуудсан дээрээс бидэнд хэрэгтэй байгаа бүх зүйлийн мэдээллийг та унших болно.

ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ

Ихэнх хүүхдүүд маань орон нутгийн засаг захиргаанд бүртгэлгүй байлаа. Эцэг эхийнх нь хувьд тэд хүүхдийн мөнгө (25.000 төгрөг жилд дөрвөн удаа, ойролцоогоор 15 евро) -ийг авдаггүй байсан. Хэдийгээр 18 наснаас доош хүүхэд эмнэлгийн тусламж үнэгүй авах ёстой гэдэг боловч тэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй байв. Тэднийг бүртгэлтэй болгох ажил маш их хэцүү байсан боловч харин одоо тэд бүгд албан ёсны бичиг баримттай болсон. Богинохон хугацааны өмнө тэд бүгд хүүхдийн эмчид очиж үзүүлсэн ба үзлэг хэдийгээр бүрэн төгс биш ч эхлэлийг нь тавьсан. Мөн тэд яаралтай тусламж хэрэгтэй болсон үед эмнэлэгт хандаж болно.

kerstmis_2007_groepsfoto

Баяр жаргалтай тэдгээр хүүхдүүдийн өмнөөс би та бүхэнд 2008 онд сайн сайхныг хүсье.
Maarten