2018 – 1 сарын

Нэмэлт мэдээлэл

Anna home нь 12 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа ийм төрлийн мэдээлэлийг оруулж байгаагүй юм. Тиймээс энэ нь бид бүхэнд баярлах шалтагаан болж байна. Бид 12-р сард 14-өөс  дээш насны хүүхдүүдтэй уулзаж тэдний ирээдүйн тухай ярилцсан. Тэдний дундаас Хүрэлбаатар нь амжилттай суралцаж байна. Бямбадаваа баклаварын зэргээ амжилттай хамгаалан анхныхаа ажилд ороод байна. Энэ 7 хоногт бид Голланд сангаас тэднийг эхны 2 жил суралцах санхүүжилтийг хүлээн авахаар төлөвлөөд байна.

Эрдэнэзаяа нь 19 н настай одоо тэр эхний жилдээ Техникын коллежид элсэн орж 1-р күрсдээ суралцаж байна. Тэр цахилгаанчин мэргэжлээр суралцаж байна. Ингээд тэр 2,5 жил суралцаад энэ мэргэжлээрээ багшлах хүсэлтэй байгаа.2020 онд сургуулиа төгсөх юм.

Ганбаатар нь 17 настай тэр Англи болон Монгол хэлны хичээлдээ сайн суралцаж байна. Тэр Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Олон улсын харилцаны чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа юм. Тэр  2018-2021 оны хооронд суралцах юм.

Алтантулга нь 17 настай тэрээр мэдээлэл зүйн хичээлдээ дуртай бөгөөд цаашид   Улаанбаатар хотод граффик дизайны чиглэлээр суралцах хүсэлтэй юм.

Өлзийбат нь 17 настай тэрээр Улаанбаатар хотод Цэргийн их сургуульд суралцах сонирхолтой байгаа. Хэрэв тэр шалгалтаа амжилттай өгч сургуулиа авч чадвал улсаас байр болон сургуулийн төлбөрыг нь төлөх боломжтой юм. /Улсын сургууль учир/

Үүрнэмэх нь 16 настай бөгөөд тэр 9-р ангиа төгсөөд Техникийн коллежид суралцах сонирхолтой байгаа юм. Тэр 2018-2020 онд сургуульдаа суралцах хугацаандаа Анна хоум төвд амьдрах юм. Тэр Жуда, Бодибюлдинг болон  уран зургийн дугуйлангуудаар тус тус хичээллэж байна.

Ингээд эдгээр хүүхдүүд  маань шалгалтаа амжиллтай өгч чадахгүй бол өөрсдийгөө авч явах үүрэгтэй.

Бямбадаваа нь одоо 21 настай. Тэр 2017 онд Баклаварын зэргээ хамгаалан амжилттай төгссөн. Ажлынхаа хажуугаар Магистерт суралцахаар төлөвлөж байна.

Хүрэлбаатар одоо Улаанбаатар хотод Граффик дисайны ангид суралцаж байна. 1-р курсээ амжилттай төгссөн одоо 2-р  курсдээ суралцаж байна. Ингээд  ирэх жилүүдэд хэд хэдэн хүүхдүүд Техникийн коллеж мөн нэг охин эмч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд өөр нэг хүүхэд нисгэгч болох хүсэлтэй байгаагаа бидэнд ярьсан.

Хүүхдүүд өөрсдийн ур чадварын дагуу өөрсдийнхөө сайн хийж чадах боломжтой зүйлээ хийж ирээдүйгээ босгон байгуулахыг зориж байна. Хэрэв та буудахгүй бол хэзээ ч оноо авахгүй юм. Тэдний ихэнх нь бидний хийх дуртай зүйл бол хөлбөмбөг тоглох гэж хэлсэн.

Ямар гайхалтай билээ гэж та бодохгүй гэжүү?

Маартэн