2016 – 11 сарын

Бидний оюутан

Өнгөрсөн сонины дугаарт  Маартин бидний оюутнуудын тухай ярьсан.Би тэднээс өөрсдийнхөө оюутны амьдралын тухай бидэнтэйгээярилцахыг хүссэн.Тэдний туршлагаас уншина уу.Хэрвээ та оюутнуудыг дэмжихийг хүсвэл санаа зовох зүйлгүй надад хандаж болно.

Бямбадаваа/2017 онд их сургуулиа төгсөнө/

Сайн байцгаана уу.Улаанбаатар хотоос та бүхэнтэйгээ мэндчилж байна.Би 4 жил Монголын хуулийн их сургуульд сурч байна.Сүүлийн нэг сарын турш Баянгол дүүрэгт хуулийн байгууллагад дадлага хийж суралцаж дуусгалаа.Одоо би Хүрэлбаатартай хамт амьдарч байна.Тэр маш хичээнгүйлэн сургуульдаа суралцаж байгаа.Би Анна хоме-н дүү нараа маш их санаж байна.Намайг суралцахад дэмжиж тусалж байдаг бүх хүмүүсд талархаж байгаагаа илэрхийлж байна.Би сургуулийнхаа сайн оюутануудын нэг байхын төлөө хичээнгүйлэн суралцаж байгаа.Ирэх жил сургуулиа төгсөнө.Голландад байгаа бүх найз,ажилчиддаа сайн сайхныг хүсэн ерөөж байна.

byambadavaa

 

Ж.Хүрэлбаатар / Бүх цагаа сурахын төлөө зориулж байна./

Би суралцахын тулд өөрийгөө дайчлан хичээж  байна.Миний хувьд анх удаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн.Энэ зун намайг Улаанбаатарт ирэхэд бүх зүйл шинэ санагдсан.Харин одоо надад тэгж санагдахгүй байгаа.Би ангидаа маш олон найзуудтай болсон.Би одоо Бямбадаваатай хамт нэг өрөөнд амьдарч байгаа.Миний мөрөөдөл бол ирээдүйд сайн график дизайнер болохыг хүсэж байна.Улаанбаатар хотод боловсрол эзэмшихэд дэмжиж ажилладаг хүмүүсдээ энэ хорвоогын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ оноо сайхан угтаарай 2017 он та бүхний хувьд гайхалтай байх болтугай.

khurelbaatar-2

Д.Ганзориг / Ирээдүйн мөрөөдөл/

Би Анна хоме-д амьдраад10-н жил болсон.Сүүлийн 4-н жилийн өмнө шилжилтийн гэр хөтөлбөрт хамрагдан амьдарч байна.Би одоо Дорнод Техникийн коллежийн сантехникын 2-р курсын оюутан.2018 оны 1-р сард сургуулиа төгсөнө.Би шилжилтийн гэрт амьдраад бие зөв авч явах,өөрийн гэсэн эд зүйлсээ хайрлан хэрэглэх тал дээр маш их зүйлийг сурсан.Би ирээдүйн тухай маш олон мөрөөдөлтэй.Намайг шилжилтийн гэрт амьдрах,суралцах боломжоор хангаж байгаа Маартен болон намайг дэмжиж ажилладаг бүх хүмүүст талархаж байна.Бүгдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

ganzorig-1

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай мониторинг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүл залуучуудын газраас Анна хоме-д хэсэг хүмүүс ирж хяналт шалгалт хийлээ.Тэд Анна хоме-н хүүхдүүдтэй тэдний амьдралын тухай ярилцав.Мөн бичиг баримтуудтай танилцаж багш нартай ярилцаж,хүүхдийн байгууллагын стантартын тухай зарим нэгэн заавар зөвлөгөөг өгсөн.Тэгээд хагас өдөр Анна хоме-д ажиллласан.Нэг өдрийн дараа Хүүхэд гэр бүл залуучуудын газрын Дорнод аймгийн салбарын ажилтан манай байгууллагын шалгалтын дүн 88.2 хувьтай гарсан тухай цахим хуудсаар мэдэгдсэн.Бид зөвшөөрлөө сунгуулж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

П.Болдсайхан

inspectie-2 inspectie-1

Лиза Жентли /Анна хоме-н хүүхдүүд бие биедээ маш их хайртай./

Анна хоме-н хүүхдүүд маш сайхан сэтгэл зүрхтэй бас бие даасан,бие биенийгээ хайрлаж,халамжилдаг.2 жилийн өмнө би Анна хоме-н гэрт анх удаа очиж байсан.Миний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдсэн.Тэд намайг байгаагаар минь хүлээн авч үнэн сэтгэлээсээ, хайрлаж хүндэлж ханддаг байсан.Би Монголоор буруу ярьж байсан ч тэд намайг зөвөөр ойлгож намайг өгөөмөр сэтгэлтэй хүн  гэж боддог.Миний амьдралын хамгийн их баяр баясгалантай үе бол Хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрүүлсэн тэр үе байсан.Хэрвээ хэн нэг хүн тэдний тухай надаас асуувал би өөрийн минь хүүхдүүд шиг тэдний тухай ярьж чадна.Тэднийг хэрхэн яаж бие биенийгээ халамжилж,дэмжиж,хайрлаж,хүндэлж байдгийг би мэднэ.Анна хоме-н хүүхдүүд хоорондоо муудалцсан ч яг ах дүү нар шиг бие биенийгээ хайрлаж чаддаг.Би өөрийгөө маш азтай гэж боддог.Яагаад гэвэл хөдөө газар очиод 2 жил амьдрахдаа хүүхдүүдтэй хамт байх боломж надад олдсон.Хамгийн дурсамжтай мартагдашгүй үе бол жижиг дөрвөлжин өнгө өнгийн дэвсгэр дээр хүүхдүүдтэйгээ хамт хэвтэж америкийн поп дуунуудыг дуулж мөн “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш”гэдэг дууг хүүхдүүд надад зааж өгч байсан тэр үе юм.Би тэдний инээмсэглэл,намайг тэврэх тэврэлт,дуу хоолойг өдөр бүр санадаг.Миний зүрхний нэг хэсэг Анна хоме-н хүүхдүүдийн төлөө байх болно.

Лиза 24 настай Америкын Нью Орландс Ла  хотод амьдардаг.Тэр тоглоомоор дамжуулан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажил хийдэг.

lizzie-gentile-feb-2016-k lizzie-gentile-2-2016-1 lizzie-gentile-3-feb-2016-k

Лизагийн тухай Аартын сэтгэгдэл

Лиза бол Америкийн “Энх тайвны холбоо”-р дамжуулан Чойбалсан хотод дунд сургуульд англи хэл зааж  сайн дурын ажилтан хйиж байсан.Тэр Анна хоме-д тогтмол ирдэг байсан.Өөр улсоронруу сайн дурын  ажилаар ирж ажиллахдаа хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа нь түүний сайн дурын ажлыг хэрхэн сэтгэлээсээ  хйиж байгаа нь харагдаж байгаа юм. Хүүхдүүдийн сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн гэдэгт би түүнд эргэлзэхгүй байна.Хүүхдүүдийн талаар бичсэн сэтгэгдэлээс нь харахад үнэхээр гайхалтай байна.

2016 оны 07-р сард Америкруугаа буцсан.

Шинэ өрөөнүүд

Одоо хүүхдүүд засвар хийсэн өрөөнүүддээ шинэ зуух халуун паарандаа дулаацан  амьдарч байгаа.9-н сард засварын ажил дууссан.

nieuwe-kamer-2 nieuwe-kamer-1 kachel-1

Хөдөөний аялал

Зуны амралтаар бүгдээрээ хамтдаа хотын төвөөс зайдуу гадагшаа гардаг.Энэ аялал нь Анна хоме-н хүүхдүүдэд маш гайхалтай сайхан байдаг.

trip-1 trip-2

Шинэ жилийн  баяр 2017

Маартен яг одоо Папуу  Шинэ Гайни улсын Таари хотын эмнэлэгт эрүүл мэндийн зохицуулагчаар ажиллаж амьдарч байна.Тари хот төвөөсөө 2000 метрийн зайд оршдог.2017 оны 5 сард Голландад ирнэ гэж би бодож байна.Энэ удаа би түүний өмнөөс тайлан бичлээ.Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

П. Болдсайхан