2015-1 сарын

 

Нийслэл Улаанбаатар хот дахь уулзалт

Byambadavaa 2015Улаанбаатар хотод би ирээд Бямбадаваатай уулзсан.Бямбадаваа хуулийн сургуулийн 2-р курсын оюутан юм.Энэ зураг нь бидний хэрхэн уулзасныг харуулж байна.Энэ зурган дотор байгаа жижиг зураг бол Бямбадааваагын 5-н жилийн өмнөх зураг юм.Тэр бидэнд хэлэхдээ Улаанбаатар хотод 2 жилийн хугацаанд хэрхэн амьдарч байсан тухайгаа хэлж,бие дааж амьдрах нь ямар хэцүү байсан талаар ярьж,.сайн хуульч болохын тулд өөрийгөө дайчлан идэвх санаачлагатай байх нь чухал юм гэдгийг ойлгож байгаагаа хэлж англи хэл сурхад хэцүү байгаач гэсэн хичээж сайн сурна гэж хэлсэн.

Бас Далайтогоо , Мөнхзул 2 бидэнтэй хамт байсан. Би тэр 2ыг 2007-2011 он хүртэл мэднэ. Ээж нь Улаанбаатар хот очоод тэр 2ыг авсан.Би тэдний төлөө маш их санаа зовж байсан. Тэд их том болж сэрэглэн цовоо эрүүл чийрэг харагдаж байсан. Далайтогго 10-р ангид сурдаг ба үндэсний хөгжим ёочин тоглодог болсон байна.Харин Мөнхзул гүйлтээр өсвөр насны тэмцээнд удаа дараа оролцож азийн аврага болсон ба Орос,Хятад улсад болсон тэмцээнд оролцсон ба Аазийн авраг болсон байна. Мөн ирэх хавар Солонгос улсад тэмцээнд явхаар бэлдэж байгаа гэж надад хэлсэн.

Би түүнийг 2020 онд Токио хотод болох Олимпид оролцохыг ерөөсөн.Мөн тэд Анна хомд байгаа найзуудаа их санаж байна гээд өвлийнхөө амралтаар Анна хомдоо очно гэж ярьсан.

Dalaitogoo en Monhzul 2007 Dalaitogoo en Monhzul 2015

 

Хүүхдүүд гэртээ байгаа нь

groepsfoto 2015

Анна хомын хүүддүүд,Болдсайхан,багш, хамгаалагчид  намайг маш халуун дотно хүлээж авсан.

AnuUranzayaТэнд 2 жоохон охин Ану 6 настай,Уранзаяа 3 настай.Тэдний хувьд маш жоохон байгаа нь асуудалтай боловч эгч нь хамт байгаа учир хүлээж авсан байна.

.

.

Ganzorig2008 оны 12-р сард Ганзоригийг Анна хомд  бид авч байсан. Одоо их том болсон байна. Энэ сонинг  та нар бас уншаарай. Хэрвээ Анна хоме байгаагүй бол Ганзоригт маш хэцүү байх байсан.

 

 

 

 

 

Мөн Батбаяр манаач Идэрхүүтэй хамт хөзөр тоглож  байсан. Намайг байх үед Идэрхүү 11 настай болж төрсөн өдрийг тэмдэглэж, 11 лаа асаасан.

Batbayer kaartspel Ederkhuu jarig

Хүүхдүүд гэрийнхээ даалгаварыг хийж, хоолоо идээд  бидэнтэй хамт хамт мөсөн  коток явж гулгаж тоглосон. Үүнийг би бас өнгөрсөн жил хийсэн

koken huiswerk

 

uitje schaatsen

 

Байгууллага

Gouverneur GanbatБид мөн миний хуучин найз Дорнод аймгийн засаг дарга Ганбаттай уулзсан. Би өмнө нь эмнэлэгт ажиллаж байхаасаа түүнтэй танилцсан.Тэр Анна хомын хүүхдүүдийн хичээлийн хуцас авахад туслалцаа үзүүлсэн байсан. Би түүнийг Дорнод аймагтаа ганцхан байгаа асрамжийн газарт илүү их туслалцаа үзүүлээрэй гэж захисан.Мөн бид Анна хомын хүүхдүүдийн тоо цөөрч байгаа талаар ярилцсан энэ нь бидний ажлын үр дүнд Дорнод аймгийн ядуу амьдралтай хүүхдүүдийн тоо цөөрч байгаа нь бидний ажлын гайхалтай үр дүн гэж ярилцсан.Мөн үүнээс гадна бас нэг өөр асуудал нь зарим нэг асран хамгаалагч эцэг эхчүүд   хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхныг бодохгүй хүүхдээрээ ажил хийлгэж хүүхдийнхээ хүч хөдөлмөрөөр амьдрах сонирхолтой байдаг талаар бидэнд ярьсан.

Мөн монгол дахь Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсан. Санхүүгийн тайлан бэлэн биш байсан учир нь тайлан гаргахад арай эрт байсан. Мөн Болдсайханы сургуулийн талаар  маш удаан ярилцсан. Энэ талаар Удирдах зөвлөлийн гишүүдийн  дараачийн хурлаар  тусалж дэмжих талаар шийдвэрлэхээр болсон.

 Пийс корпус

muurschilderingЧойбалсан хотод байнга амьдардаг Энх тайван найрамдалын корпусын Америкууд, корпусын шугамаар хөгжил дэвшил туслан ажил байна. Тэдний ихэнх нь залуус бөгөөд эх орон доо их сургууль дөнгөж төгсөөд ирсэн юм. Бид одоо байгаа 5-тай нь уулзаж удаан хугацаанд ярилцлаа. Тэд бол элгэмсэг зүрх сэтгэлээрээ зөв газраа сонгосон гэж Доичоор хэлж болно. Тэд бүгдээрээ Анна хоме-ийг мэдэх бөгөөд байнга зочилон, хүүхдүүдтэй тоглож, Англи хэл заан өгч байна. Коти үүнийг 3 жил хийсэн бөгөөд тэрээр явах даа гоё Монголын газрын зургийг хүүхдүүдтэй хамт зуран үлдээсэн юм. Одоо дандаа шинэ залуус байгаа бөгөөд Лиззи хамгийн идэвхитэй нь юм. Тэр хүүхдүүдтэй байх даа жаргалтай ба хүүхдүүд түүний амьдралыг өнгөлөг болгодог юм. Ирэх 2 жилд бид бүгдтэй нь холбоотой байх бөгөөд хамтарч ажилна.

Орон нутгийн үйл ажиллагаа

koe melken brandstof

Өнгөрсөн саруудад сурагчид болон багш нар өөр өөр сургуулиудаас ирж, сонирхолоо илэрхийлсэн байна. Одоо Анна хоме орон нутгийн иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдэжээ, өнгөрсөн намар Анна хоме-ийн хүүхдүүд хөдөөний айлд байрлан үхэр сааж, хөрзөн бэлтгэсэн байна. Энэ бол хямдхан галын түлш юм. Хөрзөн нь хатахаараа үнэртдэггүй бөгөөд маш илчлэг түлш юм. Хэдэн сарын өмнөөс интернэт Анна хоме-д тавьдсан. Коко бол 2006 онд манай гэрийг интернэттэй холбосон мэргэжилтэн бөгөөд тэрээр wi-fi-ийг Анна хоме-д суурилууллаа. Хүүхдүүд фб-д идэвхитэй бөгөөд энэ нь гадаад олон ороны хүүхдүүдтэй нээлтэй харилцах бүрэн боломжтой юм. Бид нар та бүхний санал бодлыг сонсмоор байна.

aanleg internet (1) aanleg internet (2)

Би маш удаан хугацаанд завгүй ба гайхалтай цагийг өнгөрөөлөө. Одоо би энэ ажлын ард гарлаа.Одоо та өөрөө эдгээр үйл ажиллагааг өөрөө шалгаж харж болно

Maarten