2013-7 САРЫН

Одоо Монголд зуны цаг эхэлсэн тул халуун болж банна. наадам болж улс орон даяар хүмүүс амарч наадамлаж байна. Наадмаар хамгийн бага нь 12 настай хүүхэд морь унаж бөх барилдэн сур харваж хотол олноороо нааддаг нь Монголын хамгийн том баяр юм. Гэсэн хэдийч “Anna Home” үйл ажиллагаагаа явуулсаар л байна.

leven in AH1leven in AH2

Нэгдүгээрт: Вэб – хуудасны талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. Бид өмнө хэрэглэж байсан вэб хуудсаа илүү хялбар болгон өөрчилж эхлэж байна. Michiel Stoffels болон Martijnand Robin RoRotterdam нар үүнийг хамтран илүү хялбар болгох тал дээр ажиллаж байна.

Anna Home болон Шилжилтийн гэрийн санхүүгийн тайлан мэдээлэл бэлэн боллоо хэрэв та бүхэн үүнтэй танилцахыг хүсвэл доорх хаягаар орж авч болно (download). Мөн Монгол дахь удирдах зөвлөлын гишүүд үүнийг шалган танилцаж гарын үсэг зуран баталгаажуулсан байгаа.

Шилжилтын гэрийн тухай

Anna Home-нь тус төвд амьдарч буй хүүхдүүдийг 18 нас хүртэл нь халамжилан хүмүүжүүлдэг. Тэд 18 нас хүрээд өөрсдийн амьдралдаа биеэ дааж амьдрах тал дээр суралцаж охид хөвгүүдээрээ тус тусдаа гэрт амьдардаг юм. тэд шилжилтийн гэрт амьдрах хугцаандаа хэрхэн яаж мөнгийг зарцуулан амьдралдаа хүргэх талаар болон бие дааж амьдрхад суралцдаг юм.

Болортуяа Техникын коллежид оёдлын күрсэд суралцаж байна энэ намар 2-р күрсэд элсэн орох юм. харин Түмэнцэцэг тогоочын күрсэд суралцаж байна энэ намар 2-р күрсэд орох юм . Мөнхцэцэг худалдагч касс няравын ангийг 2,5 жилээр төгсөж одоо ажил хайж байна. Мөн түүний ирээдүйн мөрөөдөл нь цагдаагийн сургуульд суралцах хүсэлтэй байгаа. мөн 4 –н хүү 18-н нас хүрч шилжилтын гэрт амьдарч байна.

meisjes in ger

Monkhtsetseg diploma

jongens in ger

.

.

.

.

.

.

.

Өлзийбат тогоочоор сурч байгаа бол Ганбат Хүрэлбаатар Гансүх нар дунд сургуульдаа суралцаж байгаа тэд хамтдаа шилжилтын гэрт амьдарч ирээдүйд биеэ хэрхэн авч явах талаар амьдралд суралцаж байна.

.

Анна хоум-аас гарсан хүүхдүүд

2 хүүхэд энэ зун гэртээ харьсан тэдний гэр бүлын хүмүүс эргүүлэн авхыг хүссэн юм.
Энэ нь хэрэв хүүхдийг харгалзагч болох хүн нь хүүхдээ эргүүлэн авах хүсэлтийг гаргавал бид эргүүлэн өгөх үүрэгтэй юм учир нь Монгол улсын хууль үүнийг маш тодорхой зааж өгсөн байгаа тул ямар ч асуудалгүй бид хүүхдийг буцааж өгдөг.
Баярбат болон Урантуяа 2 манай төвд нэлээн удаан амьдарч байсан. Эхний “ 3–н зураг Урантуяагийн зурагнууд дараачын 4 дэх зураг Баярбатын зураг юм.

UrantuyaUrantuya 2010 Urantuya 2012 Bayrbat 2012 2
Бямбадаваа дунд сургуулиа амжиллттай дуусгаж ирэх 9-р сард Улаанбаатард “Олон улсын их засаг сургуульд” эрх зүйч мэргэжилээр суралцхаар болоод байна. Энэ нь түүний хувьд нэгэн том өөрчилөлт болж байгаа юм. тэр манай төвд 6 жил амьдарсан тэр бүтэн өнчин хүү түүний 3-н зургийг энд байршууллаа.

Byambadavaa Byambadavaa 2010 Byambadavaa 2012

Зуны амралт.

Зуны амралт эхлэж хүүхдүүд амарцгааж байна. Монголын хувьд зуны амралт 6-р сараас 9-р сарыг эхэн хүртэл үргэлжилдэг юм. хүүхдүүд ногооны талбай дээр голцуу ажиллдаг юм. мөн хөлбөмбөг тоглож бас англи хэлний хичээл үзэж бүжиг сурч байна. Peace Corps-н сайн дурын ажилтан Koty 7 хоног бүр хичээл зааж байна.

tuin 2013 1tuin 2013 2