2012-4 САРЫН

ИНЕТЕРНЕТ

Хэдэн өдрийн өмнө бид Анна Хомед интернет холбосон. Харин бид холбохдоо бусад хүүхдүүдээс илүү тэд нарыг гадаад улс оронтой холбогдох мөн гадаад хэл сурж байхыг хүсэж байгаа.Компьтер зааж өгдөг мэргэжлийн багш зааж бас сайн дурын гадаад багш Коту Еrdman гэдэг тэр эмэгтэй бямба гариг болгоно ирж гадаад хэл зааж байна. Бид хүүхдүүдээ нүүр хуудас нээж өгч тэд өөрийхөө үе тэнгийнхэнтэй ярилцаж бичиж найзуудтай болоосой гэж хүсэж байгаа юм.

САНХҮҮГИЙН ТАЛААРХ

Голланд дах байгууллагын удирдах зөвлөлын хурлаар 2011 оны санхүүгийн тухай мэдээ тайланг хэлэлцэж 2011 оны 04-р сарын 14-ны өдөр дууслаа та бүхэн үүнийг эндээс харж болно. Монгол талын удирдах зөвлөлын тал нь санхүүгийн тайлангийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд удахгүй вэб сайт дээрээ байршуулах болно.

ШИНЭ ХҮҮХЭД

Анна хомед байдаг хүүхдүүдийн ихэнх нь ээж аавтай боловч гэр бүл нь салсан байдаг мөн бүтэн өнчин ч хүүхдүүд ч байгаа. Харин эдгээр хүүхдүүдийн амьдрал нь хүнд хэцүү сурч боловсрох орчин нь бүрдээгүй эрх нь зөрчигдсөн байсан. Тийсээс тэд нарын эцэг эх нь тэдийг хамт байлгах боломж байхгүй тул тэд Анна хомед байдаг. Бас зарим нэгэн гэр оронгүй тул бас тэжээхэд мөнгө байхгүй мөн зарим эцэг эх нь шоронд өөрийнхөө хийсэн үйдлээсээ болж байдаг. Хүүхдүүдийн эцэг эх нь амьдрах боломжтой болохоороо ирж хүүхдүүдээ эргэж авдаг юм. Манайд байдаг хүүхдүүд бүгд сургууль соёлд явдаг.Харин монгол улсын хуульд эцэг эх нь хүүхдүүдээ асран хамгаалж болно гэсэн хууль дүрэмтэй. Тийм учраас эцэг эх нь хүүхдүүдээ эргэж авч өөр дээрээ өсгөж хүмүүжилдэг харин манайд нэмж хүүхдүүд орж байдаг байгаа.
Эрдэнэтөгс,Эрдэнэзаяа хоёр ах дүү хүүхэдүүд юм. Эрдэнэтөгс (15настай)

erdenetogs erdenezayaЭрдэнэзаяа (14настай) тэд одоо Анна Хомед амьдарч байгаа. Тэдний ээж нь 1 сард өнгөрсөн юм. Тиймээс бас тэд нарын аав нь гэр оронгүй тул манай төвд байдаг. Тэд урьд нь сургууль явж байсан боловч тэдний боловсрол нь тийм ч сайнгүй байсан.

.

brothersДахин ах дүү хоёр хүүхэд шинээр нэмж ирлээ. Эдгээр хүүхдүүдийн талаар Хоёр өдрийн өмнө Болдсайхан руу цагдаагийн байгууллага хандаж иржээ.Тэгээд хүүхдүүдийн эцэг нь мэдрэлийн өвчтэй тул эмнэлэгт хэвтэж хүүхдүүд нь манай төвд ирсэн. 2 хүүхдийн ээж нь огт сураггүй байдаг тул бид энэ хоёр хүүхдүүдийг харгалзаж ажиллаж байгаа.

.

.

houten_speelgoed_3houten_speelgoed_1 houten_speelgoed_2garden