2010-10 САРЫН
Аннй хоумийн тухай мэдээлэл
Би Анна хоумд 9 хоног байсан. Бид нарыг хагас сайн өдөр ирэхэд маш их баяр баясгалантай уур амьсгал хүүхдүүдээс ирсэн. Агаар нь маш гоё байсан. Хүүхдүүдийн ихэнх нь англи хэлээр ярьж чадахгүй байсан хэдий ч ярихыг маш их хичээж байсан. Тэд нарын нэрийг хэлэхэд надад маш хэцүү байсан. Орж ирээд үдийн цайнд банштай цай идсэн.
Тэд нар өөрийн ногооны талбайтай, бас тахиатай тэд тарьсан ногоогоо дарж хэрэглэдэг. Мөн гэрээрээ талх хийж, дээр нь масло сахар тавьж иддэг. Хүүхдүүд нь ямарч ажлыг хийхдээ залхуурахгүй чин сэтгэлээсээ хийдэг. Багш нар нь хүүхдүүдэдээ бүх тал дээр нь туслахаас гадна зан байдал, хичээл ном сурлага хүмүүжилд нь анхаарч тусалдаг. Тэд нарын ихэнх нь өглөө хичээлдээ явдаг, цөөн хүүхдүүд өдөр хичээлдээ явдаг.
Байшин дотроо 3 унтлагын өрөө, 1 өрөөнд гурваас дөрвөн давхар ортой. Гал тогооны өрөөнд аяга тавгaны тавиур, жижиг зуух, ханан дээрээ маш гоё зураг зурсан байхыг харсан. Усаа худгаас авдаг ноль, шүүршүүртэй бараг хөдөө газар байдаггүй тохиолдол. Энэ газар өдөртөө маш дулаан оройдоо сэрүүхэн.
Бид хүүхдүүдтэйгээ хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, жижиг хүүхдүүдтэй элсэн дээр янз бүрий юм барьж тоглодог. Хүүхдүүд өдөртөө хувиараараа жижүүр хийж хоол ундаа хийдэг. Тэд бүх зүйлээ сэтгэлээсээ их баяр хөөртэй хүнээр хэлүүлэхгүйгээр хийдэг. Бид нар тэд нарт бэлэг өглөө: жишээ нь үзэг, дэвтэр, нэрийг нь бичсэн аяга өгөхөөр тэд нар маш их баярлаж “баярлалаа” гэж хэлдэг би энд байх хугацаандаа өдөр бүр ирж амждаггүй байсан, харин миний эхнэр Карен ирж тусалж байсан.
PRISON
12 настай нэгэн охин над руу ирээд нэг зүйлийг асуусан. Тэр охин нэг дүүтэй дүү нь 4 настай 2 ахтай бид Анна хоумд амьдарч болох уу? гэж асуусан юм. Яагаад гэвэл тэд өөрийн амьдрах газаргүй байлаа. Энэ үед Анна хоумд нэг хүүхэд авах боломжтой байлаа. Тэдний ээж нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан.
Харин аав нь нөгөө хүнтэй муудалцаж хэрэгт холбогдож цагдаагийн газарт шалгагдаад 4 жил 5 сарын ял авсан байлаа. Энэ тухай Болдсайхан дуулж аавтай нь ярилцаж сэтгэлийг нь сонссон. Болдсайхан энэ болсон үйл явдлын тухай сонсоод балмагдсан хэдий ч энэ бол өнгөрсөн асуудал байсан. 6-н 7 хоногийн турш цагдаад шалгагдаж байхад нь Болдсайхан уулзсан.
Энэ хугацаанд хүүхдүүд нь гэр оронгүй, идэх хоолгүй байсан. Бид энэ хугацаанд хүүхдүүдийг хүлээн авч тэдэнд хэрэгцээтэй шүдний сойз, хичээлийн хэрэгсэл, хувцас авч өгсөн. Энэ хугацаанд хүүхдүүд тав тухтай баяр хөөртэй байлаа. Тэр хүүхдүүд аавынхаа хүч чадлаар арай л гудамжинд гараагүй байлаа. Энэ бүх процессын үед хүүхдүүдэд тав тухтай орчин хэрэгтэй байлаа. Энэ үед Анна хоумын удирдах зөвлөлийн гишүүд “Охидын шилжилтийн гэр” байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцсэн. Энэ тухай дараа мэдээлэх болно.
Karen.