2010-8 САРЫН
Энэ удаагийн мэдээ нь өмнөх мэдээг бодвол илүү урт бөгөөд сонирхолтой мэдээ боллоо. Бид энэ жилийн мэдээголон зурагтай бөгөөд нэлээн их тайлантай захирал Болдсайхан 3 хүүхэд болон мэдээний төгсгөлд Францын Наадам байгууллагын оюутануудын тухай хүүрнэх болно.
Болдсайхан 2 хүү 1 охинтой байсан бол түүний эхнэр Ганаа 8-р сарын 23 нд шинэ хүүтэй болон 3 хүү 1 охинтой болж өнөр өтгөн гэр бүл боллоо.
.
ANNA HOME- CHILDREN SUMMER CAMP 2010
ln 8-р сарын эхний 7 хоногт Аnna Home-ын 3 дахь удаагийн зуны кемп боллоо. Энэ жилийн кемпийг Баян-Уул сумын ойролцоо Орос, Монголын хилийн цэргийн 0207-р ангийн ойролцоо хийсэн.
Эхний өдөр бид майхнаа барьж, гал түлж голын эрэг дээр кемпдээ зориулсан бүх зүйлдээ бэлдсэн. Бидний зорилго бол хүүхдүүдийг зун амраах байсан юм. Хүүхдүүд маш их хөгжилтэй байсан. Бидний төлөвлөгөө маш сайн төлөвлөгдсөн байсан. Хүүхэд бүр багт хуваагдаж, өдөр бүр хүүхдүүд багаараа уулзаж ярилцаж нөхөрлөж байсан. Багш нар эргэн тойрны байгалийн тухай хүүхдүүдэд ярьж зөвлөж, болгоомжтой байхыг зөвлөж байсан.
Тэд жимс түүж, бодон гахайны үүр харж маш олон зөгийнөөс зугтаасан. Маш олон төрлийн амьтад болон олон шувуудыг харж багш хүүхдүүд баяр хөөртэй байлаа. Бид маш олон төрлийн тэмцээнүүдийг зохион явуулсан. Жишээлбэл: гар барилдаан, сумо, волейбол, теннис, морин барилдаан гэх мэт. Хүүхдүүдийн хувьд энэ маш сайхан дурсамжтай цаг байлаа. Бид баг бүрт оноо өгөн 1,2,3-р байр эзлүүлсэн. Хүүхдүүд голд усанд орж загас барин олон төрлийн тоглоом тоглон чөлөөт цагаа зугаатай сайхан өнгөрүүлсэн.
Нэг өдөр хэсэг хүүхдүүдийг сонгон анд гарлаа. Бид нум сум хийж “Ульхан” уул руу хөдлөв. Бид ойролцоогоор 10 км алхаж уулын өмнө ирсэн. Гэвч тэнд 5 гол байв. Бид 1 дэхь голоо гатлаад мөн 2 дахь голоо гатлан их бургасан дундуур явав. Харин 3 дахь гол маань гатлахад хялбар байв. Бямбаадаваа голд унаж, хамаг хувцас нь норчихсон гарч ирэхэд хүүхдүүд инээлдэв. Дараагийн 2 голыг гатлах санаа байвч гүнзгий байсан тул гарч чадсангүй. Бид төлөвлөгөө өөрчлөн голын ойролцоох нэгэн арал дээр очив. Бид маш их жимс түүв. Учир нь бид хүүхдүүдэдээ буцаж ирэхдээ ямар нэгэн олзтой ирнэ гэж амласан байсан. Харин нар шингэж харанхуй болсон тул бид майхан руугаа буцлаа.
Хэсэг хүүхдүүд түрүүлэн явж байлаа. Араас нь би хүүтэйгээ явж байлаа. Гэтэл хүүхдүүд гүйн ирж багшаа зөгийнд хатгуулчихлаа гэж хашгиран гүйлдэн ирэв. Тэгээд замаа өөрчлөн өөр замаар явтал дахин зөгийнүүд гарч ирэн хатгав. Би хоромхон зуур ухаан балартан хүүгээ хөтлөн зутав. Бас л дахин зөгий гарч ирэн 2 дахь удаагаа хатгуулав. Тэгээд яаруу сандруу дахин зугтав. Нөгөө бусад хүүхдүүд рүү зөгий таарч хатгуулсан эсэхийг нь асуув. Хүүхдүүд үгүй гэж хариулцгаав. Цааш 2 голыг саадгүй туулж , 3 дахь голыг гатлахаар ирэв. Би 5 настай хүүгээ мөрөн дээрээ суулган зүүн гараараа Гансүхийг хөтлөн, баруун гараараа нум сумаараа Болдоотой холбогдон голыг гатлахаар оров.
Онон гол маш ширүүн урсгалтай тул хүүхдүүд айцгааж байв. Голын дунд хэсэгт иртэл эгнээ алдагдаж, бөөрөнхий хэлбэртэй болсон байлаа. миний бие сандран эгнээгээ барь сандран эгнээгээ барь хэмээн хашгиран хэлэв. Гэтэл голын урсгал улам хүчтэй түрэн орж ирэн би хөл алдав, баруун өвдөг усны гүнд тулмагц голын ус хүзүүгээр татав. Тэр агшинд би сандран тэнцвэрээ аван хөл дээрээ босмогц миний гараас Гансүх мултарсан байв, түүний хажууд Баярмагнай хөтлөн явсан тул аюулгүй байв. Харин бие хүүгээ мөрөн дээрээ суулган баруун гараараа нумаасаа тавилгүй барьсан тул цааш хэд алхаад усны гүехэн хэсэг рүү оров. Ингээд бид 3 дахь голоо Бурханы авралаар эрсдэлгүй гарсан ч миний баруун өвдөг шалбарч цус гарсан байв.