2009-7 САРЫН
Нидерланд дахь Voorschoten Католик сүмийнхэн 10-н сараас эхлэн энэ сарыг хүртэлх хугацаанд идэвхитэй ажиллан Anna home-д зориулан мөнгө босгох ажлыг эхлүүлсэн юм. Энэхүү хөрөнгө босгох ажлын гол зорилго нь сургалтын төв байгуулах, үүгээрээ дамжуулан мужаан, оёдол, компьютерийн сургалт явуулахад чиглэгдсэн юм. Нидарланд дахь Сангийн Ерөнхийлөгч Karen Stoffels нь 11.0 мянган еврогийн чекийг хүлээн авлаа. Энэхүү мөнгө нь хоёр дахин өсөх амлалттайгаар Interparochile Caritas Instelling байгууллага өгөхөөр амласан юм. Энэ нь төслийг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэхээр мөнгө байгаад бид их баяртай байна.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ
Энэ удаад та бүхэнд Чойбалсанд хэрэгжиж байгаа 2 том төслийн тухай ярьж танилцуулж байна. Сургалтын төв болон Anna home-ийн засварыг “Colour 4 Kids” байгууллага хийж өгөхөөр болсон. Энэхүү ажил нь өнгөрсөн 6-н сард аль хэдий нь эхэлсэн. Засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалыг Хятад улсаас авчирах хэрэгтэй болж байгаа юм. АНУ-ын Peace Corps-н сайн дурын ажилтан Jim болон Болдсайхан нар хамтран тэдэнд зөвлөгөө өгч ажиллаж байна. Доорхи зургууд бидний ажлыг илэрхийлэх болно.
Энэ удаад ногооны талбайд тарьсан ногоонууд өсөн ургасаар.
ХОЁР ШИНЭ ХҮҮХДҮҮД ANNA HOME ТӨВД ИРСЭН БАЙНА.
Саранчимэг, Саруултөгс нар ээждээ очихоор шийдэн төвийг орхисон. Учир нь амьдрал нь өмнөхөөсөө арай илүү дэшилсэн учраас тэр юм. Харин тэдний оронд 2 жижиг охин ирсэн.: Болортуяа 15 настай, Мөнх-Оюун 8 настай.
БЯМБАДАВАА ӨӨРИЙН ТУХАЙ ТҮҮХИЙГ ХУВААЛЦСАН ЮМ.
Энэ үеэс эхлэн бид хүүхдүүдийн сэтгэгдлийг та бүхэнтэй нэг нэгээр нь хуваалцуулах болно.
2007 оны 5-р сард манай ээж нас барсан. Тэр үед би 10 настай байсан. Би Хэзээ ч өөрийнхөө аавыг харж байгаагүй. Би өөрийн ах болох Үүрцайхтай хамт үлдсэн. Манай ах надаас 2 насаар ах. Тэгээд бид хоёр ээжийнхээ найзынд хэдэн сар амьдарсан. Тэр үеүдэд тийм ч амар байгаагүй. 2007 оны намар 9-н сард бид Anna home-д ирсэн. Би энд байгаадаа баяртай байдаг. Яагаад гэвэл: хоол хүнс, хувцас гэх бүх зүйлээр хангалттай, мөн чөлөөтэй тоглож наадаж болдог. Би хөл бөмбөг болон үндэсний спорт болох бөхөөр хичээллэх сонирхолтой, том болоод цагдаагийн офицер болно. Яагаад гэвэл: согтуу хүмүүс архи ихээр уугаад хүүхдүүдийг харааж зүхэн дээрэлхдэг. Би тэднийг барьж аваад шоронл хорьж хашраана. Одоо би зуны амралтаараа амарч байгаа. Ногооны талбайдаа ажиллаж, хашаандаа гүний устай болсон тул өөрийн модийг өдөр бүр усалдаг. Мөн сургалтын төв барьж байгаа хүмүүст туслаж, компьютер дээр ажиллаж сурна. Заримдаа би ээжийгээ санадаг ч ахтайгаа хамт байгаадаа баяртай байдаг.
КИНО.
Маартин өнгөрсөн 11-н сард Anna home-д айлчлахдаа богино хэмжээний бичлэг хийж, үүнийг Амстардам дахь Mona нь мэргэжлийн түвшинд бэлтгэж өгсөн. Та хүсвэл доорхи сайтаар орж үзэж сонирхоорой. link