2008-8 САРЫН
ТАХИАНЫ БАЙР
Бид энэ зун тахианы байр шинээр барьж дууссан. Энэ байрандаа 25-н тахиа авч тэжээж байна. Хүүхдүүд маань өдөр бүр өндөг идэж, тахиагаа тэжээж байгаа. Тэд тахиа хэрхэн тэжээх талаар болон аж ахуйн ажилд сайтар суралцаж мэдлэгтэй болж байна.
Энэ төсөл нь хүүхдүүдэд маань ихээхэн шинэ зүйлийг сургаж, үр дүнгээ өгч байна.
НОГООНЫ ТАЛБАЙ
Энэ зун сайхан зун болж байна. Ногоо тарихад ихээхэн ач тустай зун боллоо. Өнгөрсөн намар хүүхдүүд маань ногооны талбайгаа хагалан бэлтгэж, энэ хавар хашаандаа төмс, сонгино, помидор, редиск гэх мэт ногоонууд тарьсан юм. Бид намар бага ч болов хүнсний ногоо хурааж авч, хоолондоо хэрэглэх болсондоо баяртай байна.
.
.
ШИНЭ ХУДАГ
Бид хашаандаа гүний худагтай боллоо. Нидерланд улсын “Colour 4 kids” байгууллага худагтай болоход маань ихээхэн тус болсонд ид талархаж байна. Хүүхдүүд маань усны асуудлаа шийдсэнд баяртай байна. Энэ зун гал тогооны өрөөндөө ус татахыг хүсэж байсан боловч чадсангүй. Ирэх зун гал тогооны өрөөндөө ус татаж, мөн усанд ордог өрөө хийхийг төлөвлөж байна.
.
.
.
.
.
.
ЗУНЫ АМРАЛТ
Энэ зуны амралт хүүхдүүдэд маань сайхан болж өнгөрлөө. Зуны гэрийн даалгавраа хамт хийж, ногооны талбайдаа ажиллаж, хамтддаа хэрхэн ажиллахыг сурсан юм. Мөн хоол хийж сурах, хэрхэн …………зарцуулах гэх мэт олон зүйлд дадлагажилаа. “Хүүхдийг ивээх сан”-тай хамтарч тэмцээн зохион явуулсан. Мөн нутгийн Таэквондогийн клубт суралцаж амжлаа. Зуны кэмпэд явахыг хүсэж байсан боловч явж амжсангүй. Ирэх зун явахаар төлөвлөж байна.