2026 – 8 сарын
Энэ удаад би та бүхэнд Болдсайханы захидлыг илгээж байна. Тэрээр энэхүү захидалдаа Анна Хоумд болж буй үйл явдлууд болон сүүлийн үеийн мэдээ мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Ганчингис Вьетнамд явсан нь
Г.Ганчингис нь 2026 оны 07-р сард Витнам улсад зохион байгуулагдсан Олон улсын өсвөр үеийн уулзалт сургалтанд амжилттай оролцоод ирлээ тус арга хэмжээнд оролцох бүх зардалыг нь Дэлхийн зөн Монгол олон улын хөтөлбөрөөсс гаргаж өгсөн юм. Манай Дорнод аймгаас цорын ганц амжилт гаргаж хичээл зүтгэл сайн үлгэр жишээ ч хүүхэд байж чадсан тул тус хөтөлбөрөөс шалгарч явсан болно. Тэр гадаад улс явж олон найзтай болж мөн өөрийн суран Англи хэлний мэдлэгээ ашиглаж амжилттай ололцож гоё дурсамжтай байж сэтгэл хангалуун ирсэн юм.

Үр өгөөжтэй зуны амралт
Энэ 2026 оны хичээлийн жилийн зуны амралтаа хүүхдүүд үр бүтээлтэй өнгөрүүлж байна Б.Учирал, Ч.Отгончимэг, У.Мөнх-оргил, Ч.Номин-эрдэнэ, Ч. Бямбадорж У.Мөнхзаяа, Б.Пүрэвсайхан, Д. Амин-эрдэнэ нар Дорнод амгийн хүүхдийн Энх зуслад үнэ төлбөргүй тус бүр 5-7 хоног амарч үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөж олон зүйл сурч ойлгож ирцгээлээ. Эхний таван хүүхдүүдийг Дорнод аймгийн Чойбалсан хотын засаг Даргын дэмжлигээр дараачийн гурван хүүхдийг Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд хамгаалалын газрын зүгээс тус тус дэмжин амраасан юм.
Гванжүгийн их сургуулийн хэрэгжүүлсэн хүүхдийн хөгжлийн хөтөлбөр
Энэ оны 6-р сард Чойбалсан хотын зааг даргын санаачлагаар Дорнод аймагт Солонгос улсын Гувайнжу Их сургуулийн Оюутан багш нар тус хотод ирж хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм тус ажлын хүрээнд Манай Анна хоме төвд таван өдөр ажиллаж хүүхдүүдэд гар урлал, спорт тоглоом, Солонгос бүжиг, дуу, анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх гээд маш сайхан үр бүтээлтэй сургалтуудыг явуулж өгсөн юм. Хүүхдүүд Солонгос ах эгч нартай хамт тоглож бас танилцан дотонсож таван өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн.

Эмзэг бүлгийн хүүхдүүдэд 20 жилийн турш халамж үзүүлсэн нь
Энэ жил бид хүүхдийн төлөө ажиллаад хорин жил болж байгаа юм. Үүний хүрээнд бид дотор хүүхдүүдийн өрөөг зач бас зарим модон эдлэлийг шинээр авч өнгө будаг хийж ажиллаж байна. Үүний хүрээнд зарим багш ажилчидаа Бүгд найрамдах Хятад арл улсын Манжуур хотод дөрвөн өдөр амраагаад ирлээ тэд бараг анх удаа тус хотыг үзсэн бөгөөд сэтгэл хангалуун байлаа. Дараачийн хоёр дахь ээлжинд зарим багш нараа амраахаар бэлтэгэж байна учир нь шууд бүх ажилчидаа амраахаар тэдний оронд хүүхдүүдээ харж хандах багш байхгүй тул би энэ арагийг хэрэглэж байгаа юм. Тус хөтөлбөрийг дэмжин өгч байгаа та бүхэнд маш их талархаж байна.

Хоёр охин эргэн ирсэн нь
манай төвийн хамгийн анхны хоёр охин маань төвийн хүүхдүүдээ санаж өөрсдийн санаачилагаар нэг өдрийн хоол хийж авчирч бас хүүхэд бүрт нэг нэг бэлэг өглөө энэ бол тэдний сэтгэлийн хүсэл эхмэлцэл юм. Бид гурав өмнө хэрхэн яаж хамтдаа олон жилийг өнгөрүүлсэн сайхан дурсамжаа дурсан ярьж хэсэг суусан юм. Тэд маш сайн амьдарч явна Ж.Болороо маань дөрвөн хүүхэдтэй ээж болсон бол Отгоо маань хоёр хүүхдийн ээж болсон байна.
.
.
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Энэ 2026 оны зургаан сарын нэгэнд олон улсын Хүүхдийн баяр тохиосон юм үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Засаг Дарга манай төвийн хүүхдүүдийг өөрийн ажлын өрөөндөө хүлээн авч хүүхэд тус бүрт бэлэг өгөн нэг өдрийн хоолны хүүхдүүдийн хоолны зардал болох таван зуун мянган төгрөгийг өгё хүүхдүүдийг амттай сайхан хоолоор дайлан хүүхдүүдэд урам хайрлав.

Хүүхдийн хоол хүнсээр хангахад тулгарч буй хүндрэлүүд
Бид энэ онд Улсаас хүүхдийн хоолны хувьсах зардалыг авч чадаагүй тул хоол хүнсийг бүрдүүлэхэд маш хүндрэлтэй байна одоог хүртэл тус дэмжлэг шийдэгдээгүй байгаа юм үүнийг тендер зарлаж олгож эхлэнэ гээд бараг долоон сар боллоо тендер нь маш олон шаардлага дүрэм журамтай тул ихэнх асрамж халамжын төвүүд тус тендерт оролцоод тэнцэхгүй байна. Гэвч бид хүүхдүүдээ та нарынхаа туслалцаатайгаар сайн л авч явахыг хичээж байна.
P.Boldsaikhan
