2018 – 3 сарын

Анна хомын тухай

Анна хоум нь үйл ажиллагаагаа явуулаад 12 жил болж байна. Багш ажилчид болон Голланд дахь баг хамт олны дэмжлэгтэйгээр ингээд бид энэхүү хугацаанд 100 гаруй хүүхдүүдэд туслалцаа үзүүлэн ажиллаа. Одоо манай төвд 23 хүүхдүүд халуун хоол дулаан байранд тав тухтай амьдарч байна. Мөн шилжилтийн гэрт том хүүхдүүд амьдардаг юм. Биднийг туслан дэмжиж байдаг та бүхэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.

Шинэ хүүхэд

Азжаргал бол 7 настай түүний ээж нь гэр оронгүй бөгөөд мөн ажилгүй. Түүний аав нь ээжээс ньсалаад удаж байгаа. Азжаргал сургуульд яваагүй завсардсан ирсэн. Би түүний ээжтэй нь 3-р байрны гадаа уулзсан юм тэгээд тэр үед Анна хоум төвийн тухай хэлж байсан. Тэгээд тэр хүүгээ манай төвд өгөх шийдвэр гаргаж хүүгээ хүлээлгэн өгсөн. Түүний гэр нь маш жижигхэн нэг байрны хонгилд байсан мөн унтаж амрах ор болон юу ч байхгүй хоосон өрөө байсан юм. Тэр анна хоумд байх их дуртай байгаа мөн олон шинэ найз нөхөдтэй болж байна. Бид түүнийг энэ намар сургуульд оруулхаар ярилцаж байна.

Эрдэнэ-төгс Сургуулиа амжилттай төгслөө

Тэр Анна хоумд 2012 оноос хойш амьдарч байгаа юм. Сүүлийн 2 жил тэр Шилжилтийн гэр төсөлд хамрагдаж байгаад энэ жил Техникийн коллежийг амжилттай сан техникийн мэргэжлээр төгслөө. Эрдэнэ-төгс ажил хайж байна ажилтай болтлоо Шилжилтийн гэрт энэ зуныг хүртэл амьдарч байгаад тусдаа биеэ дааж амьдрах юм. Харин түүний дүү Эрдэнэзаяа Шилжилтийн гэрт амьдрах юм.

.

Баатарчулуун

Тэр Анна хоумдирээд бараг 5 жил болж байна өөрийн дүүтэйгээ хамт учир нь тэд гэр оронгүй мөн сургуулиас завсардсан байсан юм. Тэдний амьдрал одоо бол өөр болсон. Тэр одоо 8-р ангид сурч байна. Тэр бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд энэ нь Монголын үндэстний спорт юм. Тэр саяхан сургуулийнхаа аварга боллоо.

.

Идэрхүү

Идэрхүү Anna Home-д 2007 оноос хойш ирж өөрийн ахтайгаа хамт одоог хүртэл амьдарч байна. Одоо 5-рангид сурч байна. Тэр ирхээсээ өмнө өөрийнхөө өвөөг халамжилдаг байсан юм. Тэр өвөөгөө хар багаасаа халамжилж байсан жишээ нь: усаа авах, хоолийг нь хийж өгөх, галаа түлэх, хувцасыг нь угаах гээд олон хүнд хэцүү зүйлүүдийг хийж байсан. Учир нь ээж нь хоолны мөнгө олоххэрэгтэй тул өдөр бүр зах явдаг байсан юм. Одоо тэр байнга инээмсгэлж байдаг мөн их идэвхи санаачлагтай хүүхэд. Тэр энэ жил ангийнхаа шилдэг хүүхэд болсон.

Ганзориг

Ганзориг бол 2007 оноос хойш Анна хоумд амьдарсан юм. Мөн энэ жил сургуулиа амжилттай төгссөн. Сан технигч мэргэжил эзэмшиж одоо ажил хайж байна. Удахгүй тэр ажилтай болж өөрийгөө авч явахболно гэж найдаж байна. Тэр бүжгийн спортоор маш сайн чадварлаг юм.

Болдсайхан нь алс холоос үүнийг зохицуулан ажиллаж байна.

2017 оны санхүүгийн тайлангийн хурлаа Удирдах Зөвлөлийн Хурлаараа хэлэлцээд баталсан.

Үүнтэй Голланд сангийн гишүүд мөн танилцаж хэлэлцээд баталсан. Үүнийг та бүхэн доорхи хаягаар орж танилцаж болох юм.

Maarten