2017 – 6 сарын

Бямбадаваа

С. Бямбадаваа миний Олон улсын Их засаг их сургуулийг амжилттай төгсөж ромб диплома гардан авлаа. Хууль эрх зүйч мэргэжил эзэмшиж төгслөө. Түүнийг 4 жилийн туршид  дэмжин туслаж байсан хүмүүстээ маш их байрлалаа гэж хэлье. Одоо би цаашид сайн цалинтай ажил олж хийх санаатай байна мөн энэ чиглэлээрээ магистерын зэрэг хамгаалах хүсэлтэй байна. Би Анна хоумд багаасаа ахтайгаа хамт ирж өдийг хүртэл өсгүүлэн хүмүүжиж ирсэн найайг хайрлан дэмжин туслаж байсан Маартин болон багш, захирал хүүхдүүддээ үргэлж талархаж бахархаж явна та бүхнийхээ итнэлийг алдахгүй явах болно. Анна хомын дүү нартаа эрүүл энх аз жаргалыг хүсье та бүхэн маань их зүйлийг сурч амжилттай амьдралын гараагаа эхлүүлэн үргэлж Анна хоумаа дурсан хайрлаж яваарай.

.

Оюутан Г. Хүрэлбаатар

Би анх Анна хоум төвд 2007 онд дүүтэйгээ анх ирж байсан юм. Одоо бараг 10 жил болж байна анх би тус төвд ирэхдээ сургуулиасаа завсардсан ирсэн тэгээд албан бус ангид суралцаж байгаад ЕБС-д элсэн орж суралцаад 2016 онд 12-р ангиа төгссөн тэгээд ХУИСургуульд элсэн орж график дисаны ангид элсэн орж суралцаад энэ жил 1-р күрсээ амжилттай төгслөө. Намайг дэмжин туслаж байгаа хүмүүстээ маш их баярлаж байгаа. Ирэх 9-р сард 2-р күрсдээ элсэн орно. Энэ зуны амралтаараа Улаанбаатар хотод байж англи хэл болон хичээл номондоо шамлан суралцах хүсэлтай байна. Надад туслаж байгаа Голланд ах эгч нартаа баярлан талархаж буйгаа илэрхийлье. Би илүү их сайн суралцаж хичээх болно.

.

.

Анна хомын хүүхдүүд

 

 

 

 

 

 

Анаа хоум маань энэ жил 11-дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Бид 11 жилийн туршид тасралтгүй хүүхдийн төлөө ажиллаж байна. Энэ олон хүүхдүүдийг хооллож, хувцаслан өсгөж авч явна гэдэг тол тиймч амар ажил бишээ нэг талаас сайхан сэтгэлт Голланд ахан дүүс маань нөгөө төлөөс Монгол дахь Бүхнийг хүүхдийн төлөө ТББ-ын захирал багш ажилчид бас хүүхдүүдийн оролцоо бид бүгдийн тал бүрийн хичээл зүтгэлийн үр шимээр хүүхдүүд маань сайн явж байна. Хүүхдүүд чөлөөт цагаараа ногооны үрсэлгээ суулгаж бас шалгалтанлаа бэлтэгэн хичээл номондоо шамдан суралцаж байна.  Дилла эгч бас бидэнд ногооны зарим үрийг Канад улсаас явуулсан. Одоо хүүхдүүд маань удахгүй 6-р сарын дундуур зуны амралтаа авах гэж байна энэ зун бид хүүхдүүдийн зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэн хүхдүүдээ үр дүндэй амраахыг зориж байна. Биднийг дэмжин туслаж байдаг бүх хүмүүстээ баярлалаа.