2017 – 3 сарын

Анна хоумын тухай

“Анна хоум” төвд одоогоор 25 хүүхэд амьдарч байна бид 2017 он гараад хүүхдүүд хичээлдээ явж 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хүүхдүүд  чөлөөт цагаараа  хичээл номоо хийж,  багш нартаа туслаж, гэр орноо цэвэрлэн, амьдрах ухаанд суралцан эрүүл чийрэг хүмүүжиж аюулгүй орчинд хүмүүжин өсч хүмүүжиж байна. Улаанбаатар хотод 2 хүү маань Их сургуульд суралцан Поли Техникийн Коллежид суралцан нийт бидний үйл ажиллагаанд 30 хүүхэд хамрагдан дэмжлэг туслалцаа аван хүмүүжиж байна. Манай багш ажилчид маань хүүхлүүлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжүүлэн хичээл номыг нь хийлгэж нэг баг болон ажилаж байгаадаа баяртай байна. Цаашид бид энэ зун хашаандаа хүлэмж  болон тоглоомын талбаатай болох хүсэлтэй байна. Бидний үйл ажиллагааг байнга дэмжин туслаж байдаг Голланд  дах ахан дүүс нартаа баярлан талархаж байгаагаа багш хүүхдүүд ажилчдынхаа өмнөөс илэрхийлж байна.

Өвөр Монголын залуучууд Анна хоумд туслав

Намайг ажил дээрээ хүүхдүүдтэйгээ байх үед утас гэнэт дугарч Анна хоумын хаягийг асуулаа би юун хүн тухай асуухад  БНХАУ-ын Өвөр Мрнголын Хөлөнбуйр аймгийн залуучууд  байв тэд Анна хоум төвд хүрэлцэн ирж хүүхдүүдэд хувцас болон ахуйн хүнсний эд зүйлсээр туслах хүсэлтэй байгаагаа хэллээ тэгээд тэд төд удалгүй манай төвд хүрэлцэн ирлээ. Тэд бидний тухай нутгийн хүмүүсээс сонсож хүүхдүүдэд туслах аян өрнүүлсэн байна. Цаашид өөр хоорондоо холбоотой байж хамтран ажиллаж хүүхдүүдэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хүүхдүүдэд  Монгол үндэстний дээл хүрэм болон бараг шинэ гэж хэлж болохоор хувцас гурил будаа тос зэрэг хүнсний зүйлсээр туслалцаа үзүүлэх.  Манай зарим жижиг хүүхдүүд маань талархсан сэтгэлээ илэрхийлэн дуу дуулж өглөө. Ингээл тэд бидний бэлтэгсэн банштай шөл болон цайг ууж Улаанбаатарыг зорив.

Номин-эрдэнэ

Номинэрдэнэ 6 настай Анна хүту төвд ахын хамт 2016 оны зун ирсэн Одоо 4-р цэцэрлэгт явж байна. Ээж нь гэр өрх толгойлсон эмэгтэй тул хүүхдээ цаашид авч явж чадахгүй болсон тул Анна хоумд өгсөн. Одоо анх ирсэнээ бодвол өөрчлөгдөж хөөрхөн болж байгаа.

 

Өлзийбат

Б.Өлзийбат Анна хоумд ирээд 10 жил болж байна түүний хобби бол хөлбөмбөг тоглох юм. Өлзийбат нь одоо 11-р ангид сурч байна. Тэр ирэх 2018 онд дунд сургуульиа төгсөөд Тамирын дээд сургуульд суралцах хүсэлтэй байгаа.  Тэр хэлэхдээ би Анна хоум төвдөө хайртай олон жил амьдарч байгаа тул яг л гэртээ байлаг шиг сайхан байдаг биднийг дэмжин туслаж байдаг бүх хүмүүстээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна.

Ганбаатар

Г. Ганбаатар Би Анна хоум төвд ирээд 10 жил болж байна. Энэ хугацаанд их зүйл сурч мэдэж байгаа цааши ч их зүйл сурч Анна хоумын дүү нартаа зааж сургаж туслах хүсэлтэй байгаа. Би Англи хэлээ сайн сурч ирээдүйд Олон улсын харилцаагаар суралцах хүсэлтэй байна. Одоо 11-р ангил суралцаж байна ирэх жил 12-р ангиа төгсөнө. . Биднийг өдий зэрэгтэй авч явж байгаа багш захирал болон бусад хүмүүстээ баярлаж явдагаа илэрхийлье.

Алтантулага

Г. Алтантулага би Анна хоум төвд амьдраал 10 жил болсон энэ хугацаанд их зүйл сурч байгаа намайг үргэлж дэмжиж байдаг Голланд ах эгч нартаа баярлаж явдагаа илэрхийлье. Мөн бид чөлөөт цагаараа зураг авах сонирхолтой захиралдаа бас тусалдаг юм. Би 2018 онд дунд сургуульиа төгсөөд График дисианараар суралцах хүсэлтэй байна. Намайг одоог хүртэл хайрлан хүмүүжүүлж байгаа бүх хүмүүстээ баярлаж явлагаа илэрхийье. Анна хоум маань улам илүү өрөгжин олон хүүхдүүдийн амьдралд тус дэм болж байх болтугай. Маартин болон захирал багш хүхдүүддээ хайртай шүү.

Хүрэлбаатар миний тухай

Би одоо оюутан болоод 6-н сар болж байна. Энэ хугацаанд Бямбадаваа бид хоёр хамт амьдарч байгаа. Надад оюутан байх  нь маш их гоё таалагдаж байна бас би олон найз нөхөдтэй болсон. Манай График дизайны анги маань 25-н хүүхэдтэй би Их хотын соёл ахуй амьдралтай танилцаж  их юм сурч байна. Одоо манай анги  5-н тө0рлийн хичээл судалж байгаагаас 3-н мэргэжлийн хичээл бөгөөд  2-н туслах хичээл байна мөн мэргэжлийн 3-н  хичээл комьпютер дээр орж  байна.Тийм болохоор сургуулиас  намайг  комьпютер авах хэрэгтэй гэж хэлж байсан. Манай ангийн хүүхдүүд бүгд  комьпютертэй юм. Надад хичээлээ  хийхэд  маань  комьпютер маш их хэрэгтэй байна.Та бүхэн тусалж  өгнө үү.

Товч тайлан

С.Бямбадаваа миний бие Их засаг олон улсын их сургуульд элсэн суралцаад 4-н жилийн нүүрийг үзэж байна.Энэ жил буюу 2016оны 09н сард 4-р күрсдээ элсэн орж Их засаг олон улсын их сургуулийг төгсөх күрс гэсэн статустай суралцаж байна.Суралцаж байх хугцаандаа 09сарын 15наас 11-р сарыг хүртэл өөрийн мэргэжилэрээ Улаанбааатар хот Баянгол дүүрэгийн Прокурорын байгууллагад үйлдвэрийн дадлагаа хийж тус байгуулгад 2 сарын хугацаанд ажиллан дадлагжиж мэрэгжилийнхээ дагуу олон зүйлийг судлаж практикт хэрэгжүүлж дадлагжисан болно. Мөн 4-р күрсынхээ эхний симестрт үзсэн хичээлүүд болон сургуулиас өгсөн үүрэг даалгавар мөн сургуулиаас авсан шалгалтуудыг цаг тухайд нь өгж амжилттай үр дүнг үзүүлсэн.Энэ хавар буюу 05.20ны өдөр Их засаг олон улсын их сургуулиа төгссөж Эрх зүйч гэсэн тододголтой мэрэгжилийг дүүргэн Баклаварын Диплома гардаж авна.Мөн С.Бямбадаваа миний бие сургуулиа төгссөд цаашдаа энэ мэргэжилэрээ Магистерт суралцах туйлын хүсэл зорилго тэмүүлэлтэй байгагаа энэ завшаанд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. С.Бямбадаваа надад та бүхэн маань итгэл найдвар олгон энэ мэргэжилийнхээ дагуу магистерт суралцхад маань туслаж дэмжинэ гэдэгт тань иитгэлтэй байна. Мөн намайг эрх зүйч гэсэн мэрэгжилттэй болход маань үргэлж туслаж дэмжиж байсан Мартин болон Анна Хомен захирал Болдсайхан болон багш нартаа туйлын их талархаж явдгаа хэлэхдээ маш их баяртай сэтгэл бахдам дүүрэн байна. С.Бямбадаваа би энэ мэргэжилэрээ та бүхэнийхээ итгэлийг алдахгүй ажилан амьдарж та бүхэндээ маш сайн үр дүнг үзүүлнэ гэдэгтээ итгэлттэй байна.