2007-12 САРЫН

ganzorig

Хөвгүүдийн нэг нь байрнаасаа явсан. Тэр хараахан хэвийн амьдрал болон Anna Home-ийн дэглэм журамд орж чадаагүй ба сургуульд яваагүй байсан. Тэр өөрөө дураараа явж одоо найзуудынхаа хамт амьдарч байгаа. Одоо тэр ямар нөхцөл байдалд амьдарч байгааг би мэдэхгүй. Ийм зүйл болсон нь үнэхээр тоогүй явдал ба хүүхдүүдийг энэ байранд анх байлгаж эхлэхдээ ямар нэгэн сонгох хэлбэр байгаагүй. Иймээс ч хэн нэгэн олон хүмүүсийн дунд тийм амьдралд дасаагүй хүүхдүүдэд энэ зүйл тохиолдож болох юм.

Харин түүний оронд 10 настай Ганзориг гэгч бяцхан хүү ирээд байна.

САНТА КЛАУС

sinterklaas_boekХүүхдүүд маань одоо Голланд хүмүүс 12 сарын 5 нд Sinterklaas-ын төрсөн өдөр хэмээн 12 сарын 5 нд тэмдэглэдэг баярыг юу вэ гэдэг талаар мэддэг болсон. Ёоки (Голланд), Дебора (2 сар1 Голланд) бид нар номон дээрх зургуудыг ашиглан энэ баярын тухай тэдэнд тайлбарлаж өгсөн. Мэдээж бидэнд баг байгаагүй, гэхдээ бид нарт тэдэнд тарааж өгөх Недерландаас ирсэн “pepernoten”, шоколадан үсэгнүүд ба бэлэг байсан.
Хэсэг хугацааны дараа хүүхдүүд үсгүүдийг зөв дараалалд байрлуулж чадсан.

sinterklaas_anna_home_in_chocolasinterklaas_chocoladeletters_hakken
Тэгээд тэдгээр үсгүүдийг жижиглэн хуваадаг. Чи өөрийнхөө өмнө талд Голланд үндэсний шоколадтай сүүг олж харна.
sinterklaas_kralendoosОхидуудад зориулсан шүрнүүдтэй хайрцаг!

.

.

.

.

.

МОНГОЛ ДЭЭР БЭЛЭН БОЛЛОО.

Энэ вэбсайтын Монгол хувь нь одоо бэлэн болоод байна. Үүнийг бичихэд нэлээд хичээл зүтгэл орсон. Англи хувийг уран яруу (Голландаар бидний хэлдэг ээр )гаар Скот Ангус засаж мөн хагасыг нь бичсэн. Энийг орчуулахад орчуулагч Мөнгөөд төвөгтэй байсан байхаа. Тэгээд дараагаар нь техникийн асуудал гарч ирсэн. Яагаад гэхээр Монгол крилл үсгэнд компьютер болгон таниад байдаггүй Орос крилл үсгээс илүү 2 өөр үсэг байсан. Вэбсайтыг хийгч Ким интернэтээс олж авсан харилцан ярианы программаар үүнийг шийдэж зохицуулж өгсөн.

ХАРМАЙНЫ МӨНГӨ!

bestuursvergadering_copy1

Хоёр дахь удирдах зөвлөлийн хурлыг 12 сарын 1ний Бямба гаригт хийлээ. Мөнхөөг удирдах Зөвлөлийн даргаар томилов. Уулзаж хэлэлцэх хамгийн чухал асуудлын нэг 2008 оны төсөв байв. Үүнийг батлаад байгаа бөгөөд гэхдээ энэ нь зөвхөн бидэнд шаардлагатай мөнгөний төсөв юм. Одоогоор орлогын мөнгө нь 2008 оны зун хүртэл амьдрахад хүрэлцээтэй байна. Бидний нэг баяртай байгаа зүйлийн 1 нь хармайны мөнгөний эхлэл юм. Болдсайхан энэ санааг гаргасан ба надад бас маш зөв төлөвлөгөө санагдсан. Гэвч Чойбалсангийн ядуурал ба соёл заншлын хувьд ямар вэ гэдгийг би мэдээгүй. УЗ ямар нэгэн болохгүй зүйл байхгүй гэсэн ба тэдний нэг нь “Миний хувьд хүүхдүүддээ хармайны мөнгө өгөх хангалттай мөнгөтэй байх юмсан гэж бодож байна” гэлээ. Бид хүүхэд бүрт долоо хоногт 500 төгрөг буюу ойролцоогоор 0,30 евро өгнө. Богинохон хугацааны өмнө өөрт нь юу ч байхгүй хоосон шил зарах ба хулгай хийх зэргээр амьдардаг байсан эдгээр хүүхдүүдийн хувьд энэ нь сонин хачин санагдаж болох юм. Иймэрхүү арга замаар тэд мөнгийг хэрхэн хэрэглэх талаар сурах болно гэдэгт бид найдаж байна.

Маартен