2012-11 САРЫН

2007 оны 11 сарын 03ны өдөр ANNA HOME төв нээгдсэн.

lustrumtaart lustrumtaart2

ANNA HOME-ИЙН 5 ЖИЛ

lustrumconcert_1Концерт- Хүүхдүүд дуулж бүжиглэн маш сайхан тоглолт бэлдсэн байсан. Зурган дээрээс бүх зүйлсээ харж болно.
Би ирэхдээ хүүхдүүдээ зориулж хэдэн төрлийн бэлэг авч ирсэн. Хүүхдүүдийн зурагтай самбарыг байшингийн урд талын хананд байршуулсан, хөл бөмбөгийн талбай хийсэн мөн мужаанчин хүүхдүүдэд зориулан тоглох савлуур хийж байгаа. Удахгүй бид савлуурын зургийг нь харуулах болно.

.

.

lustrumconcert_2 lustrumconcert_3 lustrumconcert_4poster

ХҮҮХДҮҮД

Баяр хөөртэй 25 хүүхэд намайг угтсан. Хүүхдүүд гахайн хавдар хүрсэн.

bof meisjes_2012 jongens_2012 kinderen_2012
Бид Хэрлэн голын ойролцоо газруудаар аялсан. Гол хөлдөөгүй байсан.

rivier_1 rivier_2

BUDGET

ANNA HOME-ийн удирдах зөвлөл болон захиралын хамт удирдах зөвлөлийн хурлыг хйиж 2013 оны төсвийг баталсан. Өнгөрсөн 2 жилийн турш Монголын тал санхүүгийн тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Монголын эдийн засагт инфляци өссөнтэй холбогдуулан ажилчидын цалин нэмэгдсэн. Жишээлбэл: эмч нарын цалин сард 500.000 төгрөг болсон энэ нь ойролцоогоор 250 евро юм. ANNA HOME төвд 7 хүн ажилладаг. Эдгээр хүмүүсийн оролдцоо ANNA HOME төвийн үйл ажиллагаанд маш чухал юм. Ирэх жил ажилчидын цалинг ойролцоогоор 30 % нэмнэ. 2011 онд ANNA HOME төвийн санхүүгийн нийт төсөв 55 сая байсан бол 2012 онд 58 сая болсон ба ирэх жил 68 сая болох/38000 евро /. Гэвч Монголын засгийн газар хөдөлж эхэлж байна. 2012 оны 10 сараас хүүхэд бүрт 20.000 төгрөг өгч эхэлсэн, энэ нь ойролцоогоор 10 евро бөгөөд үүнийг тэдний нэрийн дансанд байршуулах юм. Монгол талын удирдах зөвлөлийн гишүүд энэ мөнгийг ANNA HOME төвийн үйл ажиллагаанд зарцуулахыг дэмжиж байна. Зарим хүүхдүүдийн эцэг эх нь тэр мөнгийг авахыг хүсч байна. Яагаад вэ гэвэл тэд маш хүнд хэцүү нөхцөлд амьдардаг.Удирдах зөвлөлийн гишүүд энэ асуудал дээр илүү нухацтай анхаарч ажиллахаа амласан. Энэ нь ANNA HOME төвийн нийт төсвийн 10%-тай тэнхүйц хэмжээний мөнгө юм.

ГАЛТОГОО

aanrecht_2Тэд гал тогоондоо шинээр засвар хийж өөрчилсөн. Гал тогоо нь өмнө нь модон ширээтэй байсныг төмөр ширээтэй болгон өөрчилсөн. Зурган дээрх эрэгтэй мужааны ажил сайн хийдэг. Тэр ANNA HOME төвийн зуух болон агааржуулагчийг шинэчлэж байгаа.Энэ зун гал тогооны шалыг сольж пялта болгохоор төлөвлөж байна.

.

.

Бидний талаарх мэдээлэлийг Anna Home хаягаар орж үзээрэй. Бидний 2012-11-03ны тоглолтыг үзэж болно.