2012-1 САРЫН

Энэ 2012 онд “Анна хоум”-ын хүүхдүүд шинэ жилээ “Green Bakery”-д зохион явуулсан. Энэхүү ресторан нь Чойбалсан хотод “Анна хоум”-ын удирдах зөвлөлийн гишүүн Саранчимэгийн хувийн өмч юмаа.”Анна хоум”-ын хүүхдүүд маань энэ газар анх удаа шинэ жилээ тэмдэглэж байгаа нь энэ билээ.Энэ үйл ажиллагаанд хүүхдүүд их баяртай байсан.

nieuwjaar_2012_4nieuwjaar_2012_1 nieuwjaar_2012_2 nieuwjaar_2012_3
bolorchuluun

Дорнод аймгийн гурилын компаний захирал Н.Болорчулуун “Анна хоум” хүүхдийн төлөө төрийн бус байгууллагад хүрэлцэн ирж хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцсан юм. Мөн тэр манай хүүхдүүдэд цаашид туслана гэж амласан.Тэрээр сар болгон бид бүгдэд 75 кг гурил 75 кг төмс өгнө гэж амласан. Болорчулуун дарга өөрөө багаасаа өнөр өтгөн гэр бүлд төрж өссөн ба хэцүү бэрх амьдралыг туулсан тэрээр биднийг их ойлгож байсан.

.

КАРЕН:

Бид өнгөрсөн жилүүдэд хүүхдүүдэд бэлэг явуулж байсан. Харин энэ жил бид өөр зүйл хийсэн.Мартин өмнө нь яг шинэ жилийн баярын үеэр ирж байгаагүй бөгөөд энэ удаад яг шинэ жилийн баярыг тохиолдуулан ирж хүүхдүүдийг баярлуулж байхыг хүсэж байна. Гэвч Монголчууд Христ баярыг тэмдэглэдэггүй.Харин тэд шинэ жилийг Бөөгийн шашинтай холбон “Цагаан сар” хэмээн тэмдэглэдэг. Харин Болдсайхан бол Христчин тул энэ баяр түүнд маш онцгой чухал зүйл юм.”Анна хоум” асрамжийн төвийн хүүхдүүдэд нэгэн дээд сургуулиас бэлэг тарааж өгсөн.

УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛ:

Энэхүү захианы хариу тун удахгүй ирнэ гэдэгт бид найдаж байна.Бид унадаг дугуйтай уулархаг газраар аялан Монголоор дамжин “Анна хоум”-д хүрэхээр бэлтгэн маш их шаргуу ажиллаж байгаа.Хэрвээ бид энэхүү аяллаар явж чадах эсэхийг тун удахгүй мэдэх болно.Та энэхүү гайхамшигтаялалд хамрагдснаараа гайхамшигт Монголын тал газрыг үзэж “Анна хоум”-ын 25 хүүхдүүдтэй уулзах болно.Бид энэ үйл ажиллагаагаар хамтран ажиллах байгуулага, хувь хүн спонсор олох, хүүхдүүдийн өдөр тутмын хоол хүнс бусад хэрэгцээтэй зүйлд хэрэглэх санхүү мөнгийг олно гэж итгэж байгаа.