2011-1 САРЫН

IMPRESSIONS OF A DUTCHMAN

Эмч Maarten 9-р сард Чойлбалсан хотод ирээд байх үед нь цаг агаар маш тогтуун дулаахан байсан. Эмч Mutton-ны хувьд зарим нэг зүйл нь шинэлэг байсан ба ирсэн өдрөө Анна хоумд очсон. Чойбалсанд байх хугацаандаа Анна хоумтой танилцаж зарим ажлуудыг хийж байсан. Би Голландын сайн дурын VSO байгууллагын ажилтаны шугамаар Чойбалсан хотын нэгдсэн эмнэлэгийн цахилгаан тоног төөрөмж дээр хэрхэн ажиллах талаар тус байгууллагын эмч нарт заавар зөвлөгөө өгч ажилсан. Зарим хүмүүсийн амьдралын хэв маяг болон ажиллах арга барил нь ялгаатай байсан хэдий ч миний хувьд Анна хоум болон бусад хүмүүст туслах нь сайхан ажил мэт санагдаж байсан.

vincentАмерик эмч нарын багтай хамт хүүхдүүдтэй танилцаж бас тэндний санал бодлыг сонсож зуны дэлгэр цагт хүүхдүүдтэй тоглож байхад 2 хүүхэд ирж миний гараас хөтлөж гэрлүүгээ дагуулж орсон. Америк эмч нар болон хүүхдүүд бид бүгд хамт тоглож. Мөн хүүхдүүд зургийн аппратаар зураг авч цагийг зугаатай өнгөрүүлсэн.
computerlesБи мөн дараагийн өдөр нь Анна хоумд ирсэн тэр үед Болдсайхан, Maarten бид бүгдэд нэг санаа төрж таван компьютер дээр хүүхдүүд хэрхэн гэрийнхээ даалгаварыг хийж сурхад нь тусалсан. Зарим компьютер нь вирусстэй байсан. Харин Болдсайхан бид 2 компьютер дээр идийвуунтүү гэдэг вирусс нэвтрэхгүй праграмыг суулгахаар шийдсэн. Энэ нь виндовстай адилхан бөгөөд сургалтын праграм юм аа.

tellen_leren

.Мөн хүүхдүүдэд төрөл бүрийн хөгжилтэй тоглоомуудыг өгсөн. Мөн Анна хоумын хүүхдүүд нь Англи, Франц, Голланд хэлээр хэрхэн тоолохыг маш хурдан сурч байгааг би хараад гайхаж байлаа. Хэдэн долоо хоногийн өмнө би юу ч мэдээгүй байхад харин хүн бүр завгүй тавилгаа өөрчилж байсан. Нэг зуухан дээр хоол цайгаа хийж, байраа халаах гээд завгүй байсан. Мөн шинэ хашаа , гэрийг байршуулах гэх мэт маш олон ажил өрнөж байлаа. Шилжилтийн гэрт амьдрах 2 охины амьдрах гэрийг бэлтгэх маш олон ажил өрнөж байсан. Karen энэ бяцхан гэр бүлийн тухай мэдээллийг бичсэн. Анна хоумын хүүхдүүд маш гайхалтай гоё зурагнуудыг авсан. Америк эмч нарын нэг нь хүүхдүүдэд зориулан зургийн аппрат авч өгсөн. Хүүхдүүд тэр аппратаар зураг авч түүн руу илгээнэ. Хүүхдүүдийн авсан зургаар калиндар хийж түүнийгээ зарж олсон мөнгөө Анна хоумын хүүхдхүүдэд хандивлахаар болсон. Та энэ хаягаар орж сонирхож үзэж болно.

fotos_makenkalender

Vincent KIein Breteler

БУСАД МЭДЭЭНҮҮД

otgontenger_2010boldooАнна хоумоос Отгонтэнгэр, Эрдэнэбаяр гэдэг 2 хүүхэд гарч өөрсдийн ах дүү нартайгаа хамт амьдархаар явсан . Тэд нар 2007 оноос Анна хоумд амьдарч байсан. Бид өнгөрсөн мэдээн дээрээ олон хүүхдүүд байгаа тухай дуулгаж байсан бол одоо Анна хоумд 26 хүүхэд амьдарч байна.
Үндэсний телевиз болох tv-9, Зууны мэдээ сониноос хамтран зохион байгууладаг “Энэ цагийн эгэл баатар” тодоруулах бүх ард түмний санал асуулагаар шалгарууладаг энэхүү арга хэмжээнд Болдсайхан нэр дэвшиж олонхийн санал авч “Энэ цагийн эгэл баатраар” тодорсон нь онцлох үйл явдал байлаа. Түүний хийж байгаа нь ажил болох Анна хоумын хүүхдийн асрамжийн газрыг сайн үйлсийг бүтээсэн хэмээн үзэж улс орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн.
Olivia-гийн эцэг эх охиныхоо төрсөн өдрийг маш баяр хөөртэй хийж тэмдэглэсэн бөгөөд өөр хүмүүсийг баярлуулахыг хүсэж Анна хоумын хүүхдүүдийг сонгож авч баярлуулсан. Анна хоумын хүүхдүүэд зориулж жижиг кино хийсэн. Энэ нь магадгүй таны хувьд сайн санаа юм.
Маартэн