2010-3 САРЫН

ШИЛЖИЛТИЙН ГЭР ТӨСЛИЙН ЗАЛУУС

doorgangshuis_bewoners_2010Anna home-n 2 хүү 18 нас хүрч шилжилтийн гэр төсөлд хамрагдаж эхэллээ. Өлзийжаргал нь дуучин харин Үүрцайх нь МСҮТөвд сурч байна. Шилжилтын гэр төсөл нь Anna Home төвөөс хэдхэн км зайнд байдаг. Одоо гэр төсөлд Очбаяр,Ганхуяг нэмэгдэж ирсэн тэд нар нийт 4 лээ амьдарч байна , тэд өөрсдын бүхийл зүйлээ харицан амьдарч байгаа. Алтансувд гэгч нэгэн охин манай төвд хандан ирсэн боловч тун удахгүй буцсан. Тус төвд хэсэг хугацаанд амьдарч байгаад гэртээ буцсан учир нь тэр гэр хорооллын амьдралд дасаж чадахгүй гэж шалтаглан ахындаа буцсан гэвч бид түүнийг Барилга сургуульд оруулж өгч тус болсон.
tumentsetsegnamuuntsetseg

Эгч дүү хоёр шинээр ирлээ Түмэнцэцэг-15 настай, Намуунцэцэг нь 12 настай. Тэд эгч дүү хоёр 2010 оны нэгдүгээр сард манай төвд ирсэн тэднийг бага байхад нь Аав нь нас барсан одоо байгаа аав нь хойд эцэг нь манай төвд хүүхдүүдээ өгөхыг санал болгож гэрээ байгуулсан. Тэд манай төвд ирхээсээ өмнө нэгэн халамжын төвд байсан гэвч тэр төв нь хаагдсан. Тэдний ээж нь гэмт хэрэгт холбогдож 5 жилийн хорих ял авсан. Тиймээс тэдний хойд аав нь гэр оронгүй мөн ажилгүй учир бид эдгээр хүүхдүүдийг төвдөө аван халамжилж байна

МОНГОЛЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

saraa

Саранчимэг “Бүхнийг хүүхдийн төлөө”ТББ-н удирдах зөвлөлын гишүүнээр сонгогдлоо 2010 оны 4-р сарын хурлаар хэлэлцэж сонгогдсон. Удирдах зөвлөлын дарга Мөнхөө нь цаашид тус зөвлөлын гишүүн байх боломжгүй болсон тул дараах хүнийг сонгосон болно. удахгүй удирдах зөвлөлын даргийг дараачын хурлаар сонгох болно.
1-р сарын удирдах зөвлөлын хурлаар 2009 оны санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж баталсан- дараах хаягаар орж мэдээлэлийн авч танилцаарай. Өдөр дутамын хэрэгцээ, засвар, сургалтын төв, байшин, шинэ хашааа, гэх олон ажлыг өнгөрсөн зун хийж амьжуулсан нь бидний хувьд гайхалтай үр дүн байсан. Эдгээр санхүүгийн гүйцэтгэлийг мэргэжлын нягтлан бодогч хянаж шалгаж дүгнэж аудет хийж гүйцэтгэсэн. Дараах хаягаар орж үзэж болно.

ОТГОНТЭНГЭР ӨӨРИЙН ТУХАЙ ТҮҮХИЙГ БИДЭНТЭЙ ХУВААЛЦЛАА

otgontengerБи Anna Home-д ирэхээсээ өмнө ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Манай ээж 2 эгч ,бага дүү нартай хамт жижигхэн байшингийн орцны хажуу мухарт амьдардаг.энэ өрөөнд нь ус болон жорлон байхгүй их хэцүү байдаг би ээжтэйгээ хамт байхдаа сургуульд явдаггүй байсан. Манай аав намайг бага байхад ээжийг орхиж явсан. Тэгээд би Болдсайхан багшын хүүхдүүдэд тусалдаг байсан газар болох подволд найз Болортуяатай хамт хамрагдаж эхэлсэн. 2007 онд Anna Home-н байшинг авсан тэгээд бид тус төвийнхээ байранд амьдарсан. өнгөрсөн хавар би 9-р ангиа төгссөн тэгээд МСҮТөвийн оёдлын ангид элсэн ороод суралцаж байна. Би төвийнхээ оёдлын машын дээр дадлага хийж байгаа. Би сургуулиа төгсөөд оёдлын газар нээж мэргэжлын сайн оёдолчин болно гэж мөрөөддөг тэгээд би том болоод Anna Home-н хүүхдүүддээ туслана гэж боддог.