БИДНИЙ ХАЛАМЖ

afwasТэр байшинд 25-н хүүхэд хамт амьдарч байна. Тэд бүгд ажил үүрэгтэй ба гэрийнхээ ажлыг хувааж хийдэг, тухайлбал: ус болон нүүрс зөөж авчрах, аяга таваг угаах, гэрээ цэвэрлэх мөн хоол хийхэд тусалдаг.

2007 оны 9-р сараас хойш, тэд бүгд сургуульд хамрагдаад байна. Арай ах хүүхдүүдийн хувьд, хэдэн жил сургуульд сурахгүй байж байгаад анх удаа сургуульд явж байгаа нь тэр байна.

Байгууллагын нэг чухал зорилго бол хүүхдүүдийг ядаж л уншиж бичиж сургах явдал юм. Энэ нь хожим тэднийг өөрсдөө биеэ даан амьдрах боломжийг сайжруулж байгаа билээ. Хүүхдүүдийн хагас нь жирийн ангиудад хамрагддаг боловч үлдсэн бусад хүүхдүүд нь хичээл сургуулийн хувьд их завсардсан, үе тэнгийнхээ хүүхдүүдийг гүйцэхийн тулд Чойбалсангийн нэгэн сургуульд тусгай сургалттай ангид суралцаж байна.

Монголын төрийн бус энэ байгууллага нь нийт 4 ажилтантай:

Болдсайхан, захирал ба үүсгэн байгуулагч, мөн байранд ажиллаж амьдардаг (24-н цагаар ээлжээр ажилладаг)3-н эмэгтэй:

Boldsaikhan 2016Baigal 2016Uranchimeg 2016Bolortuya

Эдгээр гурван эмэгтэй хүүхдүүдийг асарч халамжилдаг: хоол хийх; угаах; цэвэрлэх; тэднийг сургуульдаа цагтаа явж байгаа эсэхийг харах; мөн тэднийг хичээл тарж ирснийх нь дараа гэрийн даалгавраа хийхэд туслах ажлуудыг хийдэг. Тэдний үүрэг роль маш их байдаг. Тэд зөвхөн тэдгээр залуу хүүхэд багачуудын жирийн хэрэгцээ ашиг сонирхолд туслах биш тэдгээр хаягдаж, хүмүүс хэрэглэдэггүй, задгай, хэцүү амьдрал туулж ирсэн хүүхдүүдээс гарах маш их сэтгэл хөдлөлийг ойлгож анхаарлаа хандуулах ёстой юмаа. Эдгээр хүүхдүүд маань арай онцлогтой ба энэ л хүмүүс тэднийг өсгөн хүмүүжүүлж байна

Batbayr 2016Bilegsikhan 2016