ТҮҮХ

Чойбалсан нь нийслэл хот Улаанбаатараас 650 км-ийн зайд орших Монголын хамгийн зүүн хя
згаарын хот юм. 45.000 оршин суугчидтайгаас ойролцоогоор тэдний 50 нь өөрөө өөрийгөө асран хамгаалах ёстой хүүхдүүд байна. Өвлийн цагт тэд газар доогуур унтаж, хотын халаалтын хоолойнуудын ойр орчмоор дулаацахаар цуг бөөгнөн шигдэж байдаг. Тэд сургуульд явдаггүй ба тэдний олонх нь уншиж бичиж чаддаггүй. Тэд хоосон лонх цуглуулах, мөн амьд байхын тулд ondergrondsарга буюу хулгай хийдэг. Зарим хүүхдүүд нь өнчин боловч ихэнх хүүхдүүдийн эцэг эх байдаг ч тэд ердөө л хүүхдээ асарч халамжилдаггүй. Өөр нэг зүйл бол эцэг эхчүүд хүүхдүүдээ мөнгө олж ир гэж явуулдаг ба хэрэв тэд мөнгөгүй ирвэл тэднийг зодож занчдаг.
Чойбалсангийн маш олонх оршин суугчдын хувьд амьдрал хүнд хэцүү: ажилгүйдэл өндөр, ба нэлээн цөөнгүй хүмүүсийн хувьд ирээдүй нь бүрхэг байдаг. Тэдний бүхий л эрч хүч энерги нь зөвхөн амьд үлдэхэд зориулагддаг ба иймээс тэд гудамжны хүүхдүүдийн эдгээр бэрхшээлүүдэд анхаарал тадьдаггүй нь ойлгомжтой, үнэхээр гунигтай юм. Тэдгээр хүүхдүүд хир буртагтай, хулгай хийдэг гэсэн нэртэй учраас тэднийг хүмүүс гай төвөг гэж үздэг. Иймээс хүүхдүүдийг үл тоомсорлон хүүхдүүд өөрөө өөрийгөө л авч явж байна.
Товчоор хэлэхэд, тэдгээр хүүхдүүдийн хувьд амьдрал бол үнэхээр хэцүү ба тэдэнд ямар ч ирээдүйдээ итгэх итгэл алга. Тэдний ирээдүйд ямар ч итгэл найдвар байсангүй. Энэ нь 2006 оны намар Болдсайхан тэдэнд тусалж эхлэх үеэс өөрчлөгдсөн юм.
Тэр газар доогуур өөрөө биеэр явж хүүхдүүдийг нүхнээс гарган тэднийг асран хамгаалж эхлэв. Анх, тэр тэднийг нүхнээс гаргаж авчирснаасаа хойш түүний бүхий л хийж чадах зүйл бол нэгэн орон сууцны барилгын хонгилд байлган өдөртөө хоололж байв. Гэхдээ тэр өөрийн ба өөрийнхөө эхнэрийн олдог багахан мөнгөөр үүнийг бэлддэг байлаа. Түүний энэ ажлыг хийж байсан өнөөг хүртэл хийж байгаа хөдөлгөх хүч урам зориг нь түүний Христчин хүний итгэл юм.
2007 оны хавар тэр Чойбалсан хотын эмнэлэгт сайн дурын мэргэжилтнээр ажиллаж буй Голланд эмч -тэй уулзсан юм. Ингээд хамтран Нидерландаас мөнгө санхүү хайж эхэлсэн. Энэ нь амжилттай болсон ба 2007 оны зунаас хойш урьд нь хэн ч хайхардаггүй байсан хүүхдүүдийн 25 нь жинхэнэ байшинд амьдарч байна:
Тэдний байшинг Anna Home гэж нэрлэдэг ба Монголын төрийн бус байгууллага “Бүхнийг хүүхдийн төлөө” байгууллагын эзэмшилд байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *