ЧОЙБАЛСАН

kaart_mongoliЧойбалсан нь Дорнод аймгийн гол хүн ам суурьшдаг нийслэл хот нь юм. Хэрлэн голын хойд эргийн дагуу, нийслэл Улаанбаатараас зүүн зүгт 650 км-т оршдог. Зөвлөлт улсын үед маш их цэргийн бие бүрэлдэхүүн ба тэндхийн албан хаагчид, гэр бүлийнхэн Чойбалсангийн эргэн тойронд ба дотор байрладаг байв. 1980 оны сүүлчээр 100.000 гаруй оросууд байсан гэдэг тооцоо байдаг ба тэд ажлын шугамаараа хотод амьдарч байсан ба түүний хажуугаар Монголын зүүн хязгаарт нэгэн чухал том худалдааны төвийг бий болгон Чойбалсангийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулж байжээ.
googleearth_image

Тухайн үед хотын хүн амын тоо 300.000 аас илүү байлаа. Гэвч 1990 онд цэргийн нарийвчлалаар бэлтгэсэн манёврыг гүйцэтгэн бүхэл бүтэн зөвлөлтийн армийнханыг Чойбалсангаас татаж авчээ. Нутгийн Монголчуудад хөршүүдийнхээ төлөвлөгөөний талаар огт санаанд нь байгаагүй ба тэр ч бүү хэл өнөөг болтол нүүн шилжсэн тэр агшны талаар мэдэхгүй эцэст нь зөвлөлтийнхний хараанд байсан эмгэнэлт дүр зураг л байна. Дорнодоос бүхэл бүтэн цэргийн армиудыг татан гаргах ажиллагааг цөөхөн цагийн дотор хийж дуусгасан бололтой байдаг.

ХОТ ТЭР ҮЕД

Эдийн засгийн тусламж санхүүгийн татаас байхгүй хомсодсоны үр нөлөөгөөр Монголын эдийн засаг бүхэлдээ их том нуралтад оржээ. Чойбалсанд, хотын гол хүч үйлдвэр ажиллахаа больж хүн ам амьд үлдэхийн тулд аргаа баран зүтгэхдээ арга буюу хуучин зөвлөлтийнхний сууцаас хуулж ховхолж авч түлэх түлшээ болгодог байв. Нэг цагт ногоон байсан газарт моднууд нь үгүй болж, хоосон үйлдвэрүүд, навсайсан туйлдсан хот хүнд цаг үеийг гэрчилдэг.

lenin_temidden_van_het_puin

Том гүрний нурж уналт ба зөвлөлт улс бүрмөсөн хаясны нөлөөллийг магадгүй хотын захууд хамгийн их дүрслэх баталгаа болно. Хотын баруун захаас хуучин Оросууд байсныг илтгэх цөлмөгдсөн бүтэн байшингууд, хоосон үйлдвэрүүд, харин хагарсан балгас болсон хогон дээр бардам зогсож буй Ленин л устгагдаагүй үлдсэн байна. Түүнээс хэдэн зууны өмнөх, Чингис хааны дүр төрх хаа сайгүй байж байдаг энэхүү бэлэгдэл тэмдэг нь бүдүүлэг боловч тодорхой байна.
Чойбалсангийн тэн хагас хүн ам нь Оросуудын барьсан бөөгнөрсөн орон сууц барилгад амьдардаг. Тэдгээр байшингууд нь зөвлөлтийнхний нийтлэг загварын 5-н давхар, адилхан муухай байшингууд юм. Хүн амын үлдсэн хувь нь гэр хороололд амьдардаг. (Anna Home гэр хороололд хойд зүгт байдаг.).
Гэр хорооллууд нь маш ярвигтай сүлжилдсэн хашаануудтай байдаг ба; явган зорчигчийг хүндэлдэггүй танхай балмад жолооч нар машинаараа хурдлах, мөн хөнөөлтэй нохойнууд зэрэг гэр хороололд байдаг. Гэр хороолол цахилгаантай боловч төв шугмын ус байхгүй мөн бохир усны систем байхгүй. Гэр хороололд ядуурлын түвшин өндөр байдаг.

Хашаа гэдэг нь ихэвчлэн хотын төвийн захаар байрлах эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн газрыг хэлдэг. Хаалт нь дотор нь байх гэр болон хашааг хувийн өмч ба аюулгүй байдлыг хангах зүйл болдог. Монголчуудын амьдралын хэв маяг болсон үндэсний уламжлалт сууц болох гэр нь бөөрөнхий эсгий асар юм. Гэхдээ гэр нь дулаахан хуурай ба харин байшингууд нь ихэвчлэн нурах дөхөж байгаа хуучин харагддаг. Гэвч хашаа бол Монголд их нийтлэг ба жижиг хөдөөгийн сум дүүрэг, хотын захаар гудамжуудыг төлөвлөн зохион байгуулах уламжлагдсан хэлбэр нь байдаг.

paard_en_wagen_

Уг хот нь харьцуулахад моторт тээвэр их бага, явж байгаа машинуудын ихэнх нь хуучирч байгаа. Дийлэнх хүмүүс алхдаг; зарим нь морь болон морин тэргээр явдаг. Хот дотор тэмээн тэрэг юмуу эсвэл тэмээ харагдах маш ховор байдаг. Чойбалсан дотор ба эргэн тойрон янз бүрийн их бага эвдэрсэн хар замтай. Хэдий тийм боловч эдгээр хар зам нь хотоос гадагш хэдэн зуун км квадрат аймшигтай чулуун донсолгоотой шороон замтай харьцуулахад ээлтэй тэгш зам юм. Чойбалсангаас гадагш хамгийн ойр хар зам нь 300 км-т байдаг.

АЖИЛ ЭРХЛЭЛТ

нөөдөр, Чойбалсан хот нийт ойролцоогоор 45.000 хүн амтай. Чойбалсанд ажилгүйдэл ерөнхийдөө өндөр түвшинд, хүн амын ихэнх хувийн эмэгтэйчүүд ажил эрхэлж мөнгө олдог. Гэхдээ дан ганц цалингаар биш мөн хувиараа ажил хийж мөнгө олдог байна. Үнэндээ ерөнхийдөө эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээж гол хариуцлагыг үүрч байна. Тэд илүү хөдөлмөрч, овсгоотой, эрэгтэйчүүдээсээ арай илүү ядуурлаасаа гарахыг хүсч тэмүүлдэг.

oversteek_van_de_rivierЭрчүүдийн ажилгүйдэл маш өндөр (ойролцоогоор 60%). Тэр ч бүү хэл архи уух соёлын нөлөөлөл, их хэмжээний архидалт ба үүнийг дагаад гэрийн хараасан зүхсэн асуудал нь Чойбалсанд илт байдаг нь үнэхээр гунигтай ба архидалт нь тодорхой хэмжээгээр ажилгүйдэлд хамааралтай байна. Хөдөөгийн олон хүмүүс арай илүү амьдрал горьдож Улаанбаатар луу нүүдэг.
Албан ба шог ярианаас үзэхэд ЗГ ба уурхайн эрхлэгчдийн мэдээлсэнээр уг бүс нутаг уран, газрын тос зэрэг эрдэс бодис баялаг гэдэг. Хятад, Америк болон Канадын уурхайн компаниуд одоогоор тэдгээрийг ашиглах боломжтой эсэхийг шалгаж байна. Эдийн засгийн хурдацтай өсөлт дэвшилт илүү сайхан амьдрал магадгүй газар дор байгаа гэж бүх л найдвар тэнд байгаа юм шиг харагдаж болох юм. Мөн Дорнод аймаг маш их газартай билээ.

paard_en_wagen_franskamelenkar