МОНГОЛ УЛС

МОНГОЛ УЛС

vlag_mongoliМонгол бол нэгэн агуу том улс юм. Уг улс нь Испани, Франц ба Бенелакс-ыг нийлүүлсэнтэй адил тийм том хэмжээтэй боловч ердөө л 2.5 сая оршин суугчидтай. Тэдний 3 ны 1 хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг ба улсын үлдсэн хэсэгт нь бараг л хүн амьдардаггүй. Энэ өргөн уудам хоосон газар нь 35 сая малын бэлчээр болдог ба бусад тарвага, зээр, бүргэд, талын үнэг, баавгай чоно тэр ч бүү хэл цасны ирвэс зэрэг олон янзын зэрлэг амьтдад ч хангалттай хүрэлцэхүйц газар болдог юм.
Монгол ердөө л хоёр хөрштэй: Орос ба Хятад. 1990 онд коммунизм үгүй болоход 70 жилийн турш тухайн улсад тусалж байсан Зөвлөлт Оросууд тэр даруй энэ нутгаас гарч явжээ. ЗХУ буцаж ирэхээ больж, үүний үрээр, эдийн засаг огцом унасан ба хэдийгээр сайжран өөдлөхийн олон шинж тэмдгүүд байдаг ч улс орон нь өнөөг хүртэл маш ядуу байна. Ойролцоогоор хүн амын гуравны нэг нь олон улсын ядуурлын төвшингийн хэмжээнээс доогуур төвшинд амьдардаг.
gerУламжлалт амьдардаг сууц нь гэр юм. Нүүдэлчин малчид гэрээ барихдаа таван хошуу малдаа зуны цагт бэлчээрийн сайныг хайн нүүж буудалладаг ба үүнд нь гэр хамгийн сайн тохирсон сууц болдог. Өнөөг хүртэл хотын захаар болон хөдөөд хүмүүс байнга гэрт амьдарч байна. Монголчуудын амьдралын хэв маяг болсон үндэсний уламжлалт сууц болох гэр нь бөөрөнхий эсгий асар юм. Гэр нь 30 минут хэртэй тийм богино хугацаанд угсарч болох тун ярвигтай загвар, нарийн боловсронгуй хийцтэй юм. Жилийн 4 улиралд зохицон нүүдэллэхэд нүүдэлчин малчид ба тэдний гэр бүлд гэр нь маш тохиромжтой байдаг.
Монголд цаг агаар хатуу ширүүн байдаг. Температур – 40 өөс + 40C-ийн хооронд хэлбэлздэг. Гэхдээ жил бүр 300 гаруй хоног цэлмэг хөх тэнгэртэй нартай байдаг болон чийг багын улмаас температур бага зэрэг хатуу байдаг. Монголд айлчлах ба амьдрахад хамгийн их дур татах зүйл бол хөх тэнгэр юм.
tereljЖич: Энэ вэбсайтын зорилго бол Монголд элбэг байгаа олон янзын цогц асуудлуудыг дүрслэн харуулах юмуу эсвэл үүнд дүн шинжилгээ хийж байгаа юм бишээ. Эсвэл хөгжил дэвшилд дэм болж буй тэмдгүүд ба олон арван эерэг үйл явцуудыг ч биш юмаа. Монголын дэд бүтцийн талаар илүү нарийн ойлголтуудыг Монголын ЗГ, Нэгдсэн Үндэстэн, Дэлхийн банк болон бусад тухайн улсын хөгжилд хамааралтай газруудаас олж авч болно.
Энэхүү вэбсайт нь шилжилтийн үеийн улсын талаар сонирхолтой дүр зургийг өгч байна. Түүнчлэн тус оронд нийгмийн, эдийн засгийн, болон бие бялдрын маш чухал өөрчлөлтөөс болсон ба өнөөг хүртэл амьдралдаа үзэж амсаж байгаа нийгмийн гоц гойд явдлуудыг (ганц Чойбалсан эсвэл Монголын хувьд биш ) маш гярхайгаар үзүүлэх юм.
Эдгээр фото зургууд нь ч бас уншигчдад сэтгэгдэл төрүүлэх болно гэдэгт найдаж байна.

arendmongools_landschap2 gazellen gobi_woestijn kameel mongools_landschap_copy1 monniken ulaanbaatarpaarden paardenrace te_paard trans_mongoli_expres worstelen yakstrots boogschieten_2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *