2017 – 9 сарын

Anna home төвийн 11 дэх удаагийн зуны аялал

2017.08.1-08.08 Бид Анна хоме төвийн 11 дэх удаагийн зуны амралт аймгийн төвөөс 100 гаруй км зайтай Баян түмэн сумын нутаг дэвсгэрт байрлах Ашид арвижих үндэс компаны амралтын газар амжилттай зохи он байгуулалаа.  энэ удаагийн амралтаараа  бид хүүхдүүдийг олон төрлийн сургалтанд хамруулан англи хэл, дуу хөгжим, хууль эрх зүй, эрүүл мэндийн гэх мэт  сургалтанд хамруулан ажиллаа.

Мөн нийт хүүхдүүдээ 4 багт хувааж баг бүрээс ахлагч томилон багуудын хооронд хөл бөмбөг, волеболл, буухиа, болон мэндчилгээ гэх зэрэг тэмцээн уралдаан зохион явуулсан тус амралтын онцлог байсан. Бидний зуны амралтыг Ашид арвижих үндэс компани дэмжин туслаж хамтран зохион байгуулсанд таатай байна. Хүүхдүүд чөлөөт цагаар нь газар тариалан болон мал аж ахуйтай танилцан үнээ сааж, морь унах  мөн голд усанд орж уул хадаар аялаж амралтаа үр дүнтэй өнгөрүүлсэн.

Амралтын сүүлын өдөр Хилийн цэргийн 0132-р ангийн Хэрлэн зиставын хамт олон биднийг хүлээн авч хүүхдүүэд цэргийн амьдралын тухай ярьж өгч мөн үйл ажмллагаагаа танилцуулсан. Бид тэр өдрөө Халх Таван уулан дээр гарч уулсийг ширтэн зургаа татуулан мөн голын эрэг дээр амарч Хорхог идэж нэг өдрийг сайхан өнгөрүүлсэн. Захирал миний бие хүүхдүүдэд англи хэл заан өгч байлаа мөн Дууны хичээлд хүүхдүүд их сонирхолтой байсан. Бямбадаваа хүүхдүүдэд Хууль эрх зүйн хичээл заасан хүүхдийн эрх үүрэг гэх зэрэг энэ сэдэв бас их сонирхолтой байв. Хүүхдүүд эрүүл мэндийн хичээлдээ ч их сонирхолтой байлаа. Энэ удаагийн зуны амралт их сайхан бүтээлч үр дүнтэй хүүхдүүдэд сонирхотой болж өнгөрлөө. Биднийг Ашид арвижих компани хүлээн авч хоол хийж өгч дулаан байрандаа амрааж байгаа үнэхээр талархууштай байсан. Тус компани манай зуны амралтыг 1,400.000 төгрөгний хоол хүнс байраар хангаж ажилласанд талархаж байгаагаа хүүхдүүдийнхээ өмнөөс илэрхийлж байна.

Тус зуны амралтаар олон төрөлтын тэмцээнд манай хүүхдүүд амжилттай оролцож шагналт байр эзэлсэн ингээд багуудаа танилцуулья.

Цэцэрлэгийн хүүхдүүд маань СӨБ-ын сургалтаа амжилттай төгсөж батламжаа гардан авлаа. D. Amin-erdene M. Nonin-erdene U. Uranzaya

Өсвөр насны 3 хүүхдүүд маань 11-р ангиа амжилттай төгсөж 12-р ангидаа элсэн суралцахаар боллоо.

Анударь Erdenezaya 2  есдүгээр ангиа амжилттай төгсөлөө

327-р ангийн Хамт олон хүүхдийн баяраар төлөвлөгөөт хөтөлбөртэй хүрэлцэн ирж нэг өдрийн хөгжилтэй бэлэгтэй дуу хуртай сайхан өнгөрүүллээ.

Болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар ОБГ-тай хамтран сургалт зохион байгууллаа мөн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын тухай зөвлөгөө авч дүгнэлт гэргээлан авлаа.

Улаанбаатар хотоос хэсэг хүмүүс Анна хоумын үйл ажиллагаатай танилцан хүүхдүүдэд бэлэг болон хүнсний зүйлс болон бусад эд зүйлсийг гардуулан өглөө.

P.Boldsaikhan